Чулуун зэвсгийн үүсэл хөгжил
үечлэл
Анхны бүдүүлэг хүн мичин хэлбэрээс салж ухаант хүн болох үйл явцад өл
залгах, гол зогоох хоол олохын эрхээр араатан жигүүртнийг алж идэхэд тэдгээртэй
шууд тулж ноцолдохгүй, элдэв мод чулууг багаж зэвсэг болгон хэрэглэж, тэдгээр
амьтдыг чулуудаж цохих , хатгаж шархдуулан алах аргыг ухааран мэдсэн цагаас
эхоэн уг зэвсэг нь он жилийн урт удаан хугацааг туулан өнгөрүүлэхэд аажмаар улам
бүр боловсронгуй болсоор иржээ. Чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн явцад түүний,
хэлбэр, хийх арга нь улам боловсронгуй болж ирсэн. Чулуун зэвсгийн үеийг дотор
нь дараахь байдлаар ангилж үздэг.
1.Хуучин чулуун зэвсгийн
үе:/Палеолит/ энэ үе нь одоогоос
700,0-12,0 мянган жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд энэ үеийг дотор нь :
А.Хуучин чулуун зэвсгийн доод
үе. Энэ нь одоогоос
700,0-100,0 мянган жилийн өмнөх үеийг хамарна. Энэ үеийн гол бууц газрууд
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Их газар, Арц-богд уулын зүүн суга,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцон мааньт , Дундговь аймгийн
Гурвансайхан сумын Ярх уул, Дорноговь аймгийн Сайншандын орчим, Баянхонгор
аймгийн Баянлаг сумын нутаг Цагаан агуй зэрэг газруудаасолдсон. Энэ үеийн гол
олдвор нь цахиурлаг чулуугаар хийсэн залsтас, болхи зассан чулуу, хусуур зэрэг болно. Энэ үед хүмүүс агуйд амьдарч байсан бөгөөд
зарим эрдэмтэд тухайлбал, АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборн, Ч.Андерс, ОХУ-ын эрдэмтэн
А.П.Быстров нарын үзэж байгаагаар Төв Ази тэр дундаа Монголын говьд хүн анх
үүссэн таамаглал дэвшүүлж түүнийгээ нотолж байна. Хуучин чулуун зэвсгийн доод
шатанд холбогдох Монголд оршин сууж байсан хүний үлдэц яс Ордосын салаа-ус
зэрэг газраас 1920 онд олдсон. Энэ хүнийг Ордос хүн гэж нэрлэдэг бөгөөд энэ үед уур амьсгал бүлээн дулаан,
нуур ус, ой мод, өвс ургамал элбэг байжээ. Энэ үед арслан, заан , савхат хярс,
одос зэрэг амьтад элбэг байжээ.
Б. Хуучин чулуун зэвсгийн дунд үе:
Энэ нь одоогоос 100,0-40,0 мянган жилийн өмнө үеийг хамарна. Энэ үед холобогдох
чулуун зэвсэг Оцон мааньт, Эрдэнэ зуу хийдийн ойрхон Орхон голд цутгах Мойлтын
рашааны зүүн дэнж, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Солонго, Арц-богд,
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Дух зэрэг газараас олдсон байна. Энэ
үед Ази Европ тивд цаг агаар хүйтэрч ихээхэн хэмжээний мөстлөг явагдсан. Энэ
мөстлөгийн урд хил Туул голын хөндий Улаанбаатар хот орчимд хүрч байв.
Мөстлөгийн улмаас амьтан ургамлын амьдралд ихээхэн өөрчлөлт гарч зарим нь устан
үгүй болж зарим нь дулаан уур амьсгалтай газар шилжин суурьших болсон. Хүний
уураг тархины хувьд ихээхэн өөрчлөлт орсон. Хүн анх удаа гал гарган ашиглаж
сурсан. Цаашид үрэлтийн аргаар галыг байнга гарган авч ашиглах, улмаар махыг
болгож идэх болсон. Чулууг засах арга ажиллагаа улам боловсронгуй болсон. Ан агнуур хөгжсөн.Эхлээд хүмүүс
амьтныг хавцалд шахан чулуугаар шидэж алах өндөр эргэнд тулган унагах, нүх
малтаж тууж оруулах зэргээр агнаж байсан. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой агуй
хонгилд хүмүүс амьдрах болж, гөрөөсний арьсаар анхны хувцас өмсгөл хийж ашиглах
болсон.
В. Хуучин чулуун зэвсгийн дээд
үе. Энэ үе нь одоогоос
40,0-12,0 мянган жилийг хамрах бөгөөд мөстлөгийн дараахь үетэй тохирч байгаа
юм. Энэ үеийн дурсгал Хархорин сумын Мойлтын ам, Туул голын сав газар Ховд
аймгийн манхан сумын Цэнхэрийн агуй зэргээс олддог. Хөдөлмөрийн багаж зэвсэг
боловсронгуй болж чулуугаар цоолох огтлох багаж хийх түүнчлэн яс эврээр хийсэн зүү шөвөг хүртэл хэрэглэх болсон.
Байгалийн бэлэн агуй оромжийг бага зэрэг засч өөрчилж мод мөчир холтос эсвэл
ангийн арьс ширээр бүрж анхны оромж-газар гэрт суух болсон. Цаашид нэг дор хэд
хэдэн газар гэр барих замаар бөөгнөрөн суух болсон нь тэдний хэл яриа харилцаа
хөгжихөд зохих нөлөө үзүүлсэн. Эмэгтэйчүүд жимсгэнэ, үр тариа түүх үр цацаж
ургуулах зэрэг ажилд голлох үүрэгтэй төдийгүй гэр орноо сахих, үр хүүхдээ
асарч, ан амьтны арьсаар хувцас хунар хийх зэрэг ажлуудыг гол төлөв дагнах
болсон. Байгалийн эрхшээлд автаж байгалийн аливаа догшин хачин сонин үзэгдэлд
хариу өгөхийг эрмэлзэж, шүтэж бишрэх явдал үүсчээ. Хуучин чулуун зэвсгийн үеийн
соёл урлагийн дурсгалууд манай оронд элбэг байдаг. Үүнд:
Хойд цэнхэрийн агуйн зураг. Энэ зураг Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд
цэнхэрийн агуйгаас олдсон. Энэ агуйд буга данхар том эвэртэй хэрж зогссон одос
бух, янгир, заан, тэмээн хяруул зэргийг дүрсэлсэн байна.
Дунд чулуун зэвсгийн үе/Мезолит/ Дунд чулуун зэвсгмйн үе нь одоогоос 12,0-7,0 мянган
жилийн өмнөх үетэй холбоотой бөгөөд энэ үед багаж зэвэг нилээд сайжирсан. Энэ
үеийн гол онцлог бол мод ясаар хийсэн ишинд чулуун ирүүдийг зоож бэхлэн зэвсэг
хийдэг болсон. Энэ үеэс нарийхан урт хутган ялтас дугираг иртэй хусуур чулуун
шовх үлдэц хийх болсон байна. Ийм маягийн чулуун зэвсэг Чойбалсан хотын эсрэг
талын Хэрлэнгийн эрэг, Сэлэнгэ аймгийн Ерөө гол, Дорнод аймгийн Хэрээ уул,
Өмнөговь аймгийн баруун ба Зүүн Хайрхан уулнаас олдсон. Нөгөө талаар
нүүлчдийн дунд анх удаа нум сум хэрэглэх болсон нь тэдний амьдрал ахуй амьдралд
ихээхэн нөлөө үзүүлсэн гэж
үздэг. Зарим судлаачдын үзэж байгаагаар дунд чулуун зэвсгийн үед Монголчууд Зүүн
Сибир,Якут, Берингийн хоолойгоор дамжин
хойд Амдеркид очиж суурьшсан
байдаг. Энэ үед шавар
ваар сав хийж амьдралдаа ашиглах
явдал дэлгэрч байжээ.
Шинэ чулуун зэвсгийн үе. /Неолит/ Шинэ чулуун
зэвсгийн үе нь одоогоос 7.0
мянган жилийн өмнөөс эхлэх бөгөөд
энэ үеийн олдворууд манай
оронд элбэг тохиолдоно. Энэ
үеийн хүмүүсийн амьдарч байсан
бууц суурин Дорнод аймгийн Тамсагбулаг, Норовлин уул, Чойбалсан хотын
ойролцоох Овоот, Өмнөговь аймгийн Баянзаг зэрэг газруудаас
олдсон. Энэ үед чулуун
зэвсгийг хийх арга ажиллагаа улам нарийсан, жад маягийн хутга, сүх,
хянгар, хусуур, цоолтуур, шөвөг,
жадны зоолго, ир, өргөн олдог.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арц
Богд уулын зүүн үзүүрт орших Мухар булагийн орчим 8км өргөн, 12 км урт
үргэлжилсэн Сүхбаатар аймгийн онгон сумын нутаг онгон элсний зүүн зах бүрдийн
эрэгт шинэ чулуун зэвсгийн дархны газар олдсон. Энэ үеийн чулуун зэвсгийн
үндсэн хэрэглэгдэхүүн нь хаш, хээрийн жонш, хас мана, төрлөл бүрийн цахиур
чулуу байсан бөгөөд чулууг өрөмдөж цоолох, зүлгэх арга барил үлэмж нэвтэрсэн
байна. Сүхбаатар аймгийн онгон сумын Бүрдийн баруун эргээс үр тариа нухах
чулуун самбар хээ дарж гаргасан дэрэвгэр амсартай ваарын хагархай, зарим
нутгаас тарианы чулуун нүдүүр самбар чулуу нилээд олдсон нь Монгол оронд анхны
тариалан хөгжиж байсныг харуулж байна. Нас барагсадаа хагас байдлаар оршуулан
чулуун зэвсэг, амьтны дүрстэй гоёл чимэглэлийн зүйл амьтны шүдээр хийсэн зүүлт
чулуун онго зэргийг дагалдуулан тавьдгийн дээр оршуулгаа бүхэлд нь улаан зосоор
будсан байдаг.
Шинэ чулуун зэвсгийн гол олдвор дурсгалууд гэвэл:
Можоогийн хадны зураг. Энэ дурсгал Увс аймгийн Сагил сумын Можоогийн хаданд
байх бөгөөд аргал ангир тэмээ хун нохой үхэр зэргийг үхэр зэргийг ганц нэгээр
нь болон хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай, энд гол төлөв данхар том
эвэртэй эр үхрийг зурахдаа эвэр, хүйсийг онцлон үзүүлсэн байдаг. Нөгөө талаар
том эвэртэй үхрийг нум сумаар харваж буй хүн үхэр хөтлөөд явж буй хүн дүрсэлсэн
байдаг.
Норовлин уулын булш: Энэ булш
Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин уулнаас олдсон бөгөөд булшинд хүнээ
улаан зосоор битүү хучиж хагас суугаа байдалтай оршуулахдаа эр хүний
дүрстэй чулуун онго, зуулга чулуун хутган
залтас, ясан гинжаал хутга, чулуун хутган залтас, ясан зүүлт сувсан зүүлт
зэргийг хамт тавьсан.
Чулуун онго: Энэхүү чулуун онго нь зузаан урт, бүтэн баримал
хэлбэртэй, хүний царайн дүрсийг зууван байдалд тохируулан маш нарийн уртай
сийлж зүлгэж өнгөлсөн байна. Хүнийг нарийн
хөмсөгтэй, дүгрэг том нүдтэй, урт шулуун хамартай, жижигхэн цомбогор
уруул ам бүхийгээр дүрсэлсэн. Онго нь дээд үзүүртээ зүүх тусгай нүхтэйн гадна
хажуу тус бүр дөрөв дөрөв нийт 8 хэрчлээс гаргасан байна. Бидний бодоход энэ
чулуун онго нь зүүж авч явахад зориулагдсан тодорхой гэрчлийн агуулагтай байгаа
бөгөөд цаашид түүний ерөнхий хэлбэр хардаглагдна Чингис хааны үеэс алт, мөнгөн
пайз-гэрэгэ болж өнөө үеийг хүрч ирсэн байж болох юм.
Чулуун зэвсгүүд/зураг/.
No comments:
Post a Comment