Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Thursday, February 27, 2014

Илтгэлийн дугуйлан



Батлав.тэнхимийн эрхлэгч................................/С.Баянмөнх/
МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Илтгэлийн дугуйлангийн хичээллэх хуваарь
2013-2014 оны хичээлийн жилийн I семестрт


Дд
Хичээллэх /Хугацаа/
Өдөр
Цаг
Судлах цаг
Анги
Хариуцах эзэн
1
2013/10/01
Долоо хоног бүрийн Мягмар гаригт
1700-1900
2
104 тоот

Ерөнхий эрдмийн тэнхимийн  багш Ч.Бадамсүрэн
2
10/08
1700-1900
2
3
10/15
1700-1900
2
4
10/22
1700-1900
2
5
10/29
1700-1900
2
6
11/05
1700-1900
2
7
11/12
1700-1900
2
8
11/19
1700-1900
2
9
11/26
1700-1900
2
10
12/03
1700-1900
2
11
12/10
1700-1900
2
12
12/17
1700-1900
2
Нийт
24цаг


 
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхим
“Илтгэлийн дугуйлан” хичээлийн хөтөлбөр
Боловсруулсан багш: Ч.Бадамсүрэн






Батлав: Тэнхимийн эрхлэгч.................................../С.Баянмөнх/
               ССА-ны дарга........................................../ Г.Баярболд/
ИЛТГЭЛИЙН ДУГУЙЛАНГИЙН ХӨТӨЛБӨР
НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1.Дугуйлангийн нэр: Илтгэгч оюутан
2.Цагийн багтаамж:7хоногт 1 удаа I семестрт 24цаг, II семестрт 24цаг нийт 48 цаг
3.Хөтөлбөр боловсруулсан: Ч.Бадамсүрэн /магистр багш/
4.Судлах анги: МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутнууд
5.Хөтөлбөрийн агуулга:
Дд
Сэдэв
Лекц
Дадлага
1
Илтгэл гэж юу вэ? Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга
2

2
Илтгэгч гэж хэн бэ?, илтгэгч нь ямар чадвартай байх вэ?
2

3
Илтгэл бичих программууд
2

4
Уншлага хийх

2
5
Уншлага хийх

2
6
Уншлага хийх

2
7
Монгол ухаанаа судлах нь илтгэлд чухал уу?
2

8
“Оюутан-багшийн” харилцаа сэдвээр илтгэл бичих

2
9
МУ-ын боловсролд багшлах боловсон хүчний үүрэг илтгэл бичих

2
10
Боловсролийн шинэчлэлд бага  ангийн багшийн үүрэг илтгэл бичих

2
11
Өнөөгийн боловсролын тулгамдаж буй асуудлууд

2
12
Илтгэлээ хэвлэх

2
6.Хөтөлбөрийн арга зүй хүлээгдэж буй үр дүн:
Арга зүй:Сургалтын үйл ажиллагаа нь лекц, семинар, бие даах ажил гэсэн үндсэн хэлбэрүүдээр явагдах ба бие даах ажлыг гүйцэтгэхдээ “Оюутны бие даах ажлын график”-ийн дагуу сэдэв, хувилбаруудаас сонгон гүйцэтгэх боломжтой.
Хүлээгдэж буй үр дүн:
ü  Нийгэм, байгууллагаас харилцааны соёлтой, биеэ зөв авч явдаг, үг хэлний зөв сонголттой, ярих болон өөрийгөө илэрхийлэх чадвартай бусад байгууллага, хамт олон, хувь хүн цаашлаад дэлхийн олон улс орны субьектүүдтэй харилцах шаардлага урган гарч байна.
ü  Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар болж байна.

7.Үнэлгээ: ”Оюутнууд бие даалтын график”-ын дагуу илтгэл бичиж, холбогдох зохиолуудыг уншиж судлах, товчлох, видео бичлэг үзэх, илтгэлийн тэмцээн уралдаанд оролцох, үзэж туршлага судлах зэргээр үнэлүүлнэ.
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНДЭСЛЭЛ
Техник, технологийн өндөр, хурдацтай хөгжиж буй энэ үед манай оюутан залуучууд ч гэсэн аливаа зүйлээрээ ялангуяа боловсрол, эрдэм мэдлэгээрээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байгаа юм. Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад багшийн зайлшгүй эзэмших ёстой бусадтай хамтран багаар ажиллах, аливааг эерэгээр шийдвэрлэх, сурагчдад мэдлэг, чадвар, зөв хандлага, дадал суулгахад өөрийн илтгэх, ярих, ухааруулах, ойлгуулах, итгүүлэх гэсэн ярианы чадваруудыг ашиглаж нийгэмд хувь нэмрээ оруулахад оюутнуудын илтгэх чадвараа эзэмших болон судалгаа хийж сурахад илтгэлийн дугуйлан нөлөөлөх юм. Илтгэж сурах хэрэгцээ, сонирхол, сонголтонд тулгуурлан асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн санаа бодлоо илэрхийлэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлнэ.   
Оюутны эзэмших мэдлэг, чадвар, дадал:
Мэдлэг:Илтгэлийн тухай, илтгэлийн ангилал, төрөл, түүнд тавигдах шаардлага, илтгэгч гэж хэн болох, илтгэл бичих програмуудыг мэднэ.
Чадвар: Илтгэж ярилцах, асуудал дэвшүүлэх, шүүмжлэлтэй хандах, логик дэс дараатай ярих, ишлэл зүйрлэл татах, биеэ зөв авч явах, зөв харилцах, нэр томъёо үг зөв сонгох, уран яруу ярих, найруулах, багаар ажиллах, судалгаа шинжилгээ хийж сурах зэрэг олон чадваруудыг эзэмшинэ.
Дадал: Аливаа асуудлыг судалгаа болон баримт нотолгооны үндсэн дээр авч үзэх ба аливаад нухацтай ханддаг болох
ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Зорилго:Энэхүү дугуйлангаар дараах зорилго дэвшүүлж байна. Үүнд:
§  Өөртөө итгэлтэй, харилцааны өндөр соёлтой илтгэгч болох
§  Тэмцээн уралдаанд оролцох, өөрийгөө хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэдлэг, мэдээлэл, амжилт, чадвараа дээшлүүлэх
Зорилт:Дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Ø  Илтгэл бичих программуудыг судлан ашиглах
Ø  Цахим номын санд суух, цахим ном унших, судлах, тэмдэглэл хөтлөх
Ø  Цахим ном ашиглаж сурах
Ø  Холбогдох ном, зохиол унших, тэмдэглэх
Ø  Илтгэл бичих, илтгэх, ярих, асуудал дэвшүүлэх, шүүмжлэлтэй хандах, нотлох, няцаах, санал гаргах
Ø  Багаар ажиллах  г.м
ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
Хичээлийн агуулга, сэдэв, цагийн хуваарилалт:
7хоногт 1 удаа I семестрт 24цаг, II семестрт 24цаг нийт 48 цаг
Дд
Сэдэв
Лекц
Дадлага
1
Илтгэл гэж юу вэ? Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга

2
Илтгэгч гэж хэн бэ?, илтгэгч нь ямар чадвартай байх вэ?

3
Илтгэл бичих программууд

4
Уншлага хийх Архангай аймаг дахь Багшийн сургуулийн цахим номын сантай хамтран тус номын санд байгаа
ДЕЙЛ КАРНЕГИ “ИЛТГЭХ УРЛАГИЙН НУУЦ ЖОР” цуврал номыг цахим хэлбэрээр уншина. Товчлол хийнэ.

5
Уншлага хийх Архангай аймаг дахь Багшийн сургуулийн цахим номын сантай хамтран тус номын санд байгаа
ДЕЙЛ КАРНЕГИ “ИЛТГЭХ УРЛАГИЙН НУУЦ ЖОР” цуврал номыг цахим хэлбэрээр уншина. Товчлол хийнэ.

6
Уншлага хийх Архангай аймаг дахь Багшийн сургуулийн цахим номын сантай хамтран тус номын санд байгаа
ДЕЙЛ КАРНЕГИ “ИЛТГЭХ УРЛАГИЙН НУУЦ ЖОР” цуврал номыг цахим хэлбэрээр уншина. Товчлол хийнэ.

7
Монгол ухаанаа судлах нь илтгэлд чухал уу?

8
“Оюутан-багшийн” харилцаа сэдвээр илтгэл бичих

9
МУ-ын боловсролд багшлах боловсон хүчний үүрэг илтгэл бичих

10
Боловсролийн шинэчлэлд бага  ангийн багшийн үүрэг илтгэл бичих

11
Өнөөгийн боловсролын тулгамдаж буй асуудлууд

12
Илтгэлээ хэвлэх


Нийт цаг
16ц



24ц

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
Хөтөлбөр хэрэгжсэний дүнд:
Ø  Илтгэх чадвартай болох ба аливаа зүйлд энэ чадвараа ашиглаж сурах, бусадтай хамтран ажиллах, өөрийгөө бүрэн илэрхийлдэг олно.

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
Ашиглах материал:
ü  Дейл Карнеги “Илтгэх урлагийн нууц жор”УБ., 2011 он сургуулийн номын санд 1ш байгаа
ü  Дейл Карнеги “Илтгэх урлагийн нууц жор”боть сургуулийн цахим номын санд 30ш байгаа, багшид 1ш байгаа/CD хэлбэрээр/
ü  Б.Өлзийсүрэн. Уран илтгэх зүй.УБ.,2013он сургуулийн номын санд 1ш байгаа
ü  Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ. Монгол ухаанаар хөгжихүй. УБ.,2009 он сургуулийн номын санд 1ш байгаа
ü   CD бичлэгүүд
ü  Архангай аймаг дахь Багшийн сургуулийн зохион явуулдаг ЭШИ-ийн эмхэтгэлүүд сургуулийн номын санд байгаа.
ü  Лавай ЭШ-ний хэвлэл бүх дугаар нь номын санд байгаа.
ОЮУТНЫ ГҮЙЦЭТГЭХ БИЕ ДААЛТЫН АЖЛЫН ГРАФИК
Дд
Оюутны бие дааж хийх ажлын чиглэл
Гүйцэтгэх ажил
Шалгуур
Хугацаа
1
Эх зохиол уншиж судлах
Б.Өлзийсүрэн. Уран илтгэх зүй.УБ.,2013он
Номыг уншиж илтгэлд голчлон ашиглах үг болон дэлхийн эртний болон дунд үеийн илтгэгчдийн намтар үйл ажиллагааг тэмдэглэх

Ном уншиж судалсан бол-30 оноо
Бусдад мэдээлэл дамжуулсан бол-40 оноо
Тэмдэглэл хөтөлсөн бол-30 оноо
Нийт-100 оноо
2013 оны 10 сарын 29
2
Багшийн сургуулийн цахим номын санд уншлага хийх
Дейл Карнеги “Илтгэх урлагийн нууц жор”боть сургуулийн цахим номын санд 30ш байгаа, багшид 1ш байгаа/CD хэлбэрээр/уншлага хийх

Ном уншиж судалсан бол-30 оноо
Бусдад мэдээлэл дамжуулсан бол-40 оноо
Тэмдэглэл хөтөлсөн бол-30 оноо
Нийт-100 оноо
2013 оны 10 сарын 19
3
Илтгэл тавих
Илтгэл тавьсан байдлаар
Нийт 4 удаа илтгэл тавих бөгөөд
1удаа илтгэл тавьсан бол-25 оноо
4 удаа илтгэл тавьсан бол 100 оноо

2013 оны 12 сарын 03

No comments:

Post a Comment