Архангай аймгийн Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн "Нийгэм, байгалийн ухаан"-ны секцээс жил бүр уламжлал болгон ЕБС-ийн бага ангийн багш, сурагчдын дунд "Хүн-Орчин", "Хүн-нийгэм" хичээлийн агуулгын хүрээнд нээлттэй олимпиад зохион явуулдаг юм. 2013 оны 04 сарын 20 нд зохиогдсон тус олимпиадад:
- I сургуулийн бага ангийн багш Ц.Даваадорж, С.Энхцэцэг, С.Цэрэндолгор, Э.Долгор, Д.Цэнд-Аюуш нар
- II сургуулийн бага ангийн багш Т.Мандах
- III сургуулийн бага ангийн багш Ц.Дэлгэрмаа, А.Бямбажав, Д.Наранхүү, Г.Даваацэрэн, Х.Баяржаргал, О.Урантуяа нар
- Ирээдүй сургуулийн бага ангийн багш н.Алтантуяа оролцлоо.Тэмцээнд дараах багш нар амжилттай оролцлоо.
Олимпиадад оролцсон багш, сурагчид дүнгээ сонсож байна. Тэд энэхүү уламжлалт олимпиадад
оролцож мэдлэг, чадвараа уралдуулж сурсан төдийгүй их сэтгэл өндөр байдаг юм.
Багш:
I байр: Х.Баяржаргал III сургууль, алтан медаль
II байр: Ц.Дэлгэрмаа III сургууль, мөнгөн медаль
III байр: Т.Мандах II сургууль, хүрэл медаль тус тус авчээ.
Сурагчид:
I байр: А.Төгссайхан I сургууль, алтан медаль
II байр: Б.Дугартогтох I сургууль, мөнгөн медаль
III байр: Б.Урангоо IIIсургууль, хүрэл медаль тус тус авчээ.
Тус олимпиад нь багш нарын хамтын ажиллагааг дээшлүүлсэн тэдний бие биенээсээ суралцах, туршлага судлах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд чухал үйл ажиллагаа болдог гэдгийг багш нар ярилцан дүгнэж байв.
No comments:
Post a Comment