Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Sunday, February 16, 2014

Монгол нутаг дахь эртний төрт улсууд



Монгол нутаг дахь эртний улсууд

Хүннү       Сяньби         Жужан        Түрэг      Уйгар         Киргиз      Хятан


НТӨ III Зууны үеэс хойш Монгол нутагт Хүннү , Сяньби, Нирун (Жужан) Түрэг, Уйгар, Киргиз, Хятан зэрэг улсууд оршин тогтнож байжээ. Тэд байгаль цаг уурын ойролцоо нөхцөлд оршиж байсан учираас адилхан бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдлийн иргэншилтэй байв. Мөн нүүдлийн амьдралд зохицсон төрт дэвсгэр, хил хязгаар тогтворжиж, аж ахуй, соёлын хөгжил түргэсчээ.

Эртний Хүннү Улс   (НТӨ 209-НТ 93 он )
Уг гарал, уугуул нутаг:
·         Дөрвөлжин булшны эзэдтэй уг гарал нэгтэй.
·         Өвөг монгол хэлтэн
·         Ордоссоос Байгаль нуур өнгөрч, Алтайн нуруунаас Дорнодын тал хүртэл газар нутагтай.
Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
*         Аймаг, аймгийн холбооны зохион байгуулалтай байсан
*         НТӨ  214 онд Хятадын 100000 цэрэг Хүннүгийн нутгийн өмнөд хэсэг Ордосыг эдлэн авсан.
*         Юэчжи зэрэг хүчирхэг аймгийн довтолгоонд өртөх болсон
*         Харийн түрэмгийлэлээс газар нутаг,хүн амаа хамгаалах шаардлага гарсан.
*   Хүннүгийн Хуянь, Сяньбийн  Сюйбу, Нируны Мугулюй зэрэг сурвалжит овог аймгууд байдлыг ухаарч хүчээ бэхжүүлэн тэмцсэн.
*         Улс үндэснийхээ эрх ашгийг эрхэмлэсэн улс төрийн зүтгэлтнүүд төрөн гарсан.
Улс байгуулагдаж хүчирхэгжсэн нь:
·          Төв азийн нүүдэлчдийн дундаас үүссэн анхэы улс
·          НТӨ 209 онд Модунь шаньюй Хүннүгийн хүчирхэг улсыг байгуулав.
·     Дорнод ху нарыг нэгтгэж, Хятадад алдсан Ордос нутгийг эргүүлэн авч умард зүгийн нүүдэлчин аймгуудыг эзлэн хүчирхэгжив. 200 онд Хан улсын 300 мянган цэргийн довтолгооныг бут цохиж, НТӨ 198 онд Хан улстай гэрээ байгуулж, энэ тэнцүү хүчирхэг улс гэдгээ зөвшөөрүүлэв. 
    Хоёр улсын хэрмийг цагаан хэрмээр тогтоож, Хан улс Хүннүд алба нийлүүлэх үүрэг хүлээж  50 орчим жил гүйцэтгэжээ.
Хүннүчүүд Дорнод Туркестаныг эзлэн  НТӨ I зуунаас Их торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болжээ.
Улс гүрний хүн ам, газар нутаг:
§  Хүн амын үндсэн хэсэг нь монгол удмынхан
§  Түрэг манж зэрэг бусад угсааны аймгууд харъяалагдаж байсан.
§  Цагаан хэрмээс Байгаль нуур, Ляохэ голын эхнээс Ил тарвагатай хүртлэх нутагт оршиж байв.
§  Хааны  орд Лүн (Лүнтэн) хот орхоны эх – Хөшөө Цайдмын орчим байжээ.
Сулран доройтсон шалтгаан:
·         Хятадын  хагалан бутаргах, хятадчилан уусгах бодлого, үйл ажиллагаа.
·         Олон жил үргэлжилсэн ган зуд
·         Хятадын хан улсын олон янзын арга заль мэх.
·         Язгууртнуудын бие даах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн тэмцэл
·         Дотоодт эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй явдал
·         Эрхшээлд нь байсан бусад  аймаг угсаатнуудын тусгаарлах гэсэн тэмцэл
Задарч, унасан үйл явц:
*     Хан улс ураг барилдах, хэргэм цол шагнах,эрх ямба эдлүүлэх, үнэтэй тансаг эд зүйлс бэлгэлэх зэргээр язгууртны зарим хэсгийг өөртөө татаж тууштай эх орончдынх нь эсрэг турхирдаг байв.
*         Хан улсын урхинд Хуханье шаньюй орж НТӨ 53 онд өмнөд Хүннүг дагуулан хан улсын хараат болов.
*         Хан улс өмнөд Хүннүг умард Хүннүгийн эсрэг ашгилан тэднийг өрнө  зүг рүү түрэн гаргаж хүчийг нь сулруулсаар НТ 37 онд эрхшээлдээ оруулжээ.
*         Худалдааны харилцаагаа тасалж, Хүннүчүүдийг хэрэгцээт зүйлээр гачигдуулан хямруулах аргыг өргөн хэргэлжээ.
*    Хараат улсаа хятадчилах үйл ажиллагаа явуулдаг байжээ. НТ I зууны эхнээс өмнөд Хүннүгийн шаньюйн тамгыг Хятадын дотоод мужийн захирагчийн тамгаар сольжээ.Хүннүг хараат орнуудаасаа алба авахыг хориглов.
*         НТ 48 онд Хүннү улс умард, өмнөд 2 хэсэгт хуваагдаж  доройтон мөхөх тийшээ ханджээ.
*         НТ 93  онд  Хан улс өмнөд Хүннү, Сяньби нарыг холбоотноо болгон, умард Хүннүд довтолон унгав.
Сяньби  (НТ  I-III зуун)
Уг гарал, уугуул нутаг:
·           Хүннүтэй гарал нэгтэй Дорнод Ху нарын үндсэн хэсэг.
·          Монголчуудын эртний өвөг
·           Хянганы нуруугаар төвлөрч, Шар мөрнөөс Эргүнэ мөрөн, Дорнодын талаас Ляохэ голын эх
Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
*         Аймаг,аймгийн холбооны зохион байгуулалтай байсан
*         НТӨ  214 онд Хятадын 100000 цэрэг Хүннүгийн нутгийн өмнөд хэсэг Ордосыг эдлэн авсан.
*         Юэчжи зэрэг хүчирхэг аймгийн довтолгоонд өртөх болсон
*         Харийн түрэмгийлэлээс газар нутаг,хүн амаа хамгаалах шаардлага гарсан.
Улс байгуулагдаж хүчирхэгжсэн нь:
§       НТ 93 онд Хан улстай хамтран Хүннүг эзлэн уугуул нутагтаа үлдсэн 500 мянга гаруй Хүннүчүүдийг нэгтгэн Сяньби  улсыг байгуулсан.
156 онд хаанд өргөмжлөгдсөн  Таньшихуай улсаа мандуулсан
§        Таньшихуайн үед (165-181) Ухуань нарыг  нэгтгэж Солонгосын хойг хүртэл нутгаа тэлэв.
Улс гүрний хүн ам , газар нутаг:
ü         Хүн амын үндсэн хэсэг нь Хүннү, Сяньбичүүд
ü         Цагаан хэрмээс Байгаль нуур, Солонгосын хойгоос Ил тарвагатай хүртэлх нутагт оршиж байв.
Сулран доройтсон шалтгаан:
·         Хятадын  хагалан бутаргах, хятадчилан уусгах бодлого, үйл ажиллагаа.
·         Олон жил үргэлжилсэн ган зуд
·         Хятадын хан улсын олон янзын арга заль мэх.
·         Язгууртнуудын бие даах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн тэмцэл
·         Дотоодт эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй явдал
·         Эрхшээлд нь байсан бусад  аймаг угсаатнуудын тусгаарлах гэсэн тэмцэл

Задарч унасан үйл явц:
        Сяньби улс Таньшихуайг  нас барсны дараа хүч нь суларчээ.
       Кэбинэн түүнийг нэгтгэн захирсан боловч  235 онд түүнийг нас барсны  дараа дахин аймаг, ханлиг болон задарсан байна.
     Тэдний томоохон нь Муюн,Тоба улс болж тогтсон боловч Муюн улсын хаад , язгууртны зарим хэсэг хятадчилах бодлогод автсанаас дотоодын  самуун дэгдэж  суларсаар 410 онд Тоба-Вэй улсад цохигдон унажээ.
        Тоба нар 386 онд хятадын Вэй улсыг  эрхэндээ оруулж тэр үеэс хятадчилагдах бодлогод өртжээ.Тоба нарын нэг хэсэг нь хятадад уусч, нөгөө нь тэмцээд 535 онд бутарч, 581 онд мөхжээ.
Нирун (жужан) улс(330-555он)
Уг гарал, уугуул нутаг:
·          Хүннү, Сяньби нараас гарал үүсэлтэй
·          Монголчуудтай удмын холбоотой
·          Хангайн нуруугаар төвлөрөн Их элсэн говиос Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн нуруу.

Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
*         Аймаг,аймгийн холбооны зохион байгуулалтай байсан
*         НТӨ  214 онд Хятадын 100000 цэрэг Хүннүгийн нутгийн өмнөд хэсэг Ордосыг эдлэн авсан.
*         Юэчжи зэрэг хүчирхэг аймгийн довтолгоонд өртөх болсон
*         Харийн түрэмгийлэлээс газар нутаг,хүн амаа хамгаалах шаардлага гарсан.
Улс байгуулагдаж хүчирхэгжсэн нь:
ü         Мугулюйн тэмцлээр эхэлж, 330 онд Чаругуй улсаа үндэслэжээ.
ü         Шэлүнь (402-410) хүчирхэг улс болгов.
ü          Баруун зүүн гарыг нэгтгэж, Хүннү аймгуудын эсэргүүцлийг дарж, Өндөр тэрэгтэн (Уйгур ) аймгуудыг нэгтгэв.
Улс гүрний хүн ам , газар нутаг:
Үндсэн хүн ам нь монголчуудын эртний  өвөг аймгууд
Бүрэлдэхүүнд нь Түрэг, Уйгар угсааны аймгууд багтаж байв.
Их элсэн говиос Байгаль нуур, Солонгосын хойгоос Хар сайр хүртэлх  уудам нутагт оршин тогтнож байв.

Сулран доройтсон шалтгаан:
·           Хятадын  хагалан бутаргах, хятадчилан уусгах бодлого, үйл ажиллагаа.
·         Олон жил үргэлжилсэн ган зуд
·         Хятадын хан улсын олон янзын арга заль мэх.
·         Язгууртнуудын бие даах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн тэмцэл
·         Дотоодт эв нэгдлээ сахин хамгаалж чадаагүй явдал
·         Эрхшээлд нь байсан бусад  аймаг угсаатнуудын тусгаарлах гэсэн тэмцэл

Задарч унасан үйл явц:
§      Хятадын  Вэй  улсын  олон удаагийн түрэмгийллээс болж улам суларчээ.
§  Нируны Амгай хаан авилгалд автаж, биеэ тоож бодит байдлыг ойлгох чадваргүй болсон нь улсын байдлыг бүр доройтуулжээ.
§     Эдгээрийг түүний эрхшээлд байсан  Алтайн Түрэгүүд ашиглан тусгаар тогтнолын төлөө тэмцжээ.
§    Тэдний тэмцлийг Баруун Вэй улс дэмжиж  холбоотон болжээ.
§     555 онд Монгол Нирун улс Алтайн Түрэгүүдэд бут цохигдон унажээ.

Түрэг улс  (552-745 он)
Уг гарал, уугуул нутаг:
Хөрш аймгийн довтолгооны эцэст гар хөлөө тайруулаад амьд үлдсэн 10 настай өнчин хүүтэй өлөгчин чоно учирч,тэдний дундаас 10 хөвүүн төржээ.Тэднээс 10 овог үүссэний нэг нь Ашина овог байжээ. Ашина овог бол түрэгүүдийн өвөг бөгөөд тэдний үр удам Алтайн өвөр биед шилжин сууж Нирун улсын эрхшээлд орж, төмрөөр алба барьж байсан.(Түрэгийн гарлын тухай домгоос)

Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
§  Эзэн улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох хараат орнуудын эрмэлзэл
§  Эзэн улсын хүч чадал сулран доройтсон явдал
§  Төрийн зарим бодлого, үйл ажиллагааны нөлөө
§  Эрх мэдэл хаан ширээний төлөө эзэн улсын дотоод зөрчил тэмцэл
§  Түрэг болон бусад угсааны аймгуудын хүч чадал сэргэн нэгдэж, хүчирхэгжсэн.
Улс байгуулж хүчирхэгжсэн нь:
·         V зууны үеэс Алтайн Түрэгүүд хүчирхэгжиж эхлэв.
·         Баруун Вэй улсын дэмжлэгээр Нируны эсрэг  тэмцэх болов.
·         552 онд Ашина овгийн зонхилогч  Буман Түрэгийн хаант улсыг байгуулав.
·         586 он хүртэл нутгаа тэлсээр нүүдэлчдийн идээшлийн бараг бүх  нутгийг нэгтгэсэн гүрэн болов.
Газар нутаг, хүн ам:
§    Орхоны  эх хөшөө цайдамд төвлөрсөн зүүн Түрэг улс Цагаан хэрмээс Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн чанад хүртэлх нутагт оршиж байв.
§  Хүн амын үндсэн хэсэг нь Түрэг угсаатан. Түүний харъяанд монголчууд байв.

Задарч унасан нь:
·     Түрэгийн  Шаболио хаан 581 онд зүүн Түрэгийг тэргүүлэн Хятадад даган орж, 50 орчим жил түүний хараат болж ихээхэн суларчээ.
·         590-ээд онд баруун, зүүн Түрэг болон хуваагджээ.
·         Түрэгийн эрхшээлд байсан аймгуудын тэмцэл түүний доройтлыг гүнзгийрүүлжээ.
·         Монгол нутагт ноёрхлоо тогтоохын төлөө Уйгар аймгуудын тэмцлээр 745 онд Түрэг улс унажээ.
Уйгар улс  (745-840 он )
Уг гарал, уугуул нутаг:
§    Хүннүгийн хааныхаас 2 охин төржээ. Хаан охидоо нутгийнхаа умард хязгаарт  эзгүй газар суулгажээ. Олон жил өнгөрсний хойно нэг  хөгшин чоно иржээ.  Дүү нь түүнийг тэнгэжэрээс илгээсэн миний заяаны хань биз гээд түүнтэй нөхцжээ. Тэднээс хүү төрж Уйгурын өвөг болжээ.Уйгурууд өвгөө санагалзаж уртын дуу луулдаг болсон гэдэг. (Уйгурын тухай домгоос)

Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
§  Эзэн улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох хараат орнуудын эрмэлзэл
§  Эзэн улсын хүч чадал сулран доройтсон явдал
§  Төрийн зарим бодлого, үйл ажиллагааны нөлөө
§  Эрх мэдэл хаан ширээний төлөө эзэн улсын дотоод зөрчил тэмцэл
§  Түрэг болон бусад угсааны аймгуудын хүч чадал сэргэн нэгдэж, хүчирхэгжсэн.
Улс байгуулж хүчирхэгжсэн нь:
·         Можо  (693-716 ) хааны бодлогыг эсэргүүцсэн тэмцэл өрнөв.
·         744-745 онд Уйгурын эсрэг идвэхтэй тэмцэл явуулав.
·         745  онд Уйгурууд Түрэг улсыг цохиж, улсаа байгуулав.
·         Моюнчур хаааны (747-759) үед ихээхэн хүчирхэгжив.Тэр ухаалаг, шийдэмгий жанжин байжээ.
·         Тан улстай худалдааны өргөн харилцаатай байлаа.
·         Хил хязгаараа аюулгүй болгоход их анхаарсан байна.
Газар нутаг хүн ам:
§  Нутаг нь цагаан хэрмээс Байгаль нуур Хянганы нуруунаас Тэнгэр уул хүрнэ.
§  751 онд Орхоны баруун хөндийд Орду-балык хотыг байгуулж нийслэл болгов.
§  Хүн ам нь Уйгур, түрэг, монгол угсааны хүмүүсээс бүрдэнэ.
Задарч унасан нь:
·         Монгол нутаг дахь Уйгурын ноёрхол нь  эх нутагтаа эргэн ирсэн монгол аймгуудын сэргэлт,тэдний тэмцэлтэй давхцаж байв.
·         Түүний эрхшээлд байсан Киргизүүд 820 оноос тусгаар тогтнолынхоо төлөө шийдэмгий тэмцжээ.840 онд Киргизүүд Орду-балыкийг эзэлж, Уйгар улс унажээ.
Киргиз улс(840-923 он )
Уг гарал,уугуул нутаг:
§  Эртнээс Минусын хотгор, Горлог (Енисей) мөрний сав нутгаар амьдарч байжээ.Тэд Түрэг гаралтай.
Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
§  Эзэн улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох хараат орнуудын эрмэлзэл
§  Эзэн улсын хүч чадал сулран доройтсон явдал
§  Төрийн зарим бодлого, үйл ажиллагааны нөлөө
§  Эрх мэдэл хаан ширээний төлөө эзэн улсын дотоод зөрчил тэмцэл
§  Түрэг болон бусад угсааны аймгуудын хүч чадал сэргэн нэгдэж, хүчирхэгжсэн.
Улс байгуулж хүчирхэгжсэн нь:
·         820 онд Уйгурыг цохиод улсынхаа үндсийг тавьсан.
·         840 онд Уйгурын төрийг унагаснаар түүний эрхшээлээс гарч Киргиз улс байгуулагджээ.
Газар нутаг, хүн ам:
·         Онон хэрлэнгийн сав, Онгийн голын адгаас Ил тарвагатай Байтаг Богд хүрнэ.
·         Хааны орд нь Орхоны савд байсанаа Тагны нурууны орчим шилжсэн.
·         Хүн ам нь үндсэндээ Түрэг угсаатан.
Задарч унасан нь:
§  Хятан гүрний монгол нутагт түрэн орсон довтолгооноор Киргизүүд Монгол нутгаас шахагдаж 923 онд ноёрхлоо алджээ.
Татар монголын сэргэлт нөлөөлөв.
Хятан улс (901-1125 он )
Уг гарал, уугуул нутаг:
·         Хянганы зүүнтэй Ляохэ голын баруун талаар, Шар мөрний умард саваар нутаглаж байжээ.Тэдний олонхи нь Дорнод Ху нарын удам.Өнөөгийн монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл, нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.
Төр улс байгуулагдсан нөхцөл шалтгаан:
§  Эзэн улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох хараат орнуудын эрмэлзэл
§  Эзэн улсын хүч чадал сулран доройтсон явдал
§  Төрийн зарим бодлого, үйл ажиллагааны нөлөө
§  Эрх мэдэл хаан ширээний төлөө эзэн улсын дотоод зөрчил тэмцэл
§  Түрэг болон бусад угсааны аймгуудын хүч чадал сэргэн нэгдэж, хүчирхэгжсэн.
Улс байгуулж хүчирхэгжсэн нь:
·         901 онд Елюй овгийн амбагян Хятан аймгуудын холбооны тэргүүнээр өргөмжлөгдөж улсаа байгуулав.
·         Удалгүй хаан болж 917 онд Хятан улсаа тунхаглажээ.
·         923 онд Монгол нутаг руу довтолон Алтайгаас зүүн тийших гутгийг эзэлжээ.
·      924 онд Зүрчидийг, 936 онд Тан улсын умард талын 16 мужийг, Улмаар шар мөрний өмнөх нутгийг эзлэн гүрний хэмжээнд хүрч өөрийгөө Их-Ляо улс хэмээв.
Газар нумаг хүн ам:
·         Номхон далайн эргээс Алтайн нуруу Хятадын цагаан хэрмээс Хэрлэний умард хөндий  хүртлэх  уудам нутагт оршин тогтнож байв.
·         Хүн ам нь монгол манж, Тунгус ,Хятад зэрэг олон угсаатны төлөөллөөс бүрдэж байв.
Задарч унасан нь:
·         Хятаны эрхшээлд байсан Зүрчидийн Алтан улс, Сүн улстай холбоо тогтоон түүний эсрэг тэмцжээ. Эцэстээ Хятан улс ялагдаж 1125 онд унасан байна.
Ном зүй:
1         Г.Сүхбаатар Монголын түүхийн дээж бичиг I-р дэвтэр УБ,1992
2         Монгол улсын түүх 5 боть, УБ 2003
3         БНМАУ-ын түүх 3 боть, 1 боть  УБ., 1966

No comments:

Post a Comment