Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Monday, February 17, 2014

Үзүүлэх хичээл



ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ
Хичээлийн сэдэв: “Дундад зууны болон орчин үеийн Япон орон”
Хичээлийн хэлбэр: Үзүүлэх хичээл:
Хичээл заасан багш: Ч.Бадамсүрэн, Ц.Буянжаргал, А.Ичинхорлоо
Хугацаа: 2013.10.11-ны 1200-1330
Хичээлийн арга зүй: “Бүтээлчээр унших, бичих арга”
Хамрах хүрээ: Бага 4б анги
Хичээлийн сэдвийг гаргуулах үүднээс оюутнуудын дунд алтан хонх зохиолоо. Дэлхийн түүхийн хичээлийн хүрээнд дундад зууны Япон орны талаар мэдээлэл харуулж оюутнууд бүтээлчээр уншуулж гол санааг гаргуулан бичүүлэв.Дараа нь түүхийн хичээл дээр гарсан газар нутгийн нэрийг газрын зурагт зааж нэмэлт агуулгыг ярилцан гол санааг тэмдэглэн авав. Технологийн хичээлээр оригами хэмээх цаасан урлалыг цаасаар хэрхэн хийх дараалал арга зэргийг багууд хийж бүтээв. Уг хичээлд 3D, болон цахим хичээлийг сайн ашиглав. Хичээлийг тусгай үнэлгээний самбараар хийв. Мөн хичээлийн бататгал үеийг цахим тестээр хийлээ.
Хичээлд:Г.Баярболд, Д.Цэдэнпилмаа, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Д.Чимэгбаатар, Ц.Оюунчимэг, н.Наранчимэг, П.Алтанзул, А.Батхишиг, Д.Анхбаяр, С.Баянмөнх, Ц.Пүрэвдорж, Л.Цэрэннадмид, Д.Цэдэндамба, Б.Гэсэрмаа н.Чанцалдулам  зэрэг нийт 19 багш сууж хэлэлцүүлэг хийлээ.

Оюутнууд 3D номыг их сонирхож байв.

Цахим сургалтын үндэсний төвөөс МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн багш нарт сургалт явуулсан бөгөөд энэхүү сургалтаас авсан мэдлэгээ ашиглав.


Хичээл заасан багш нар: Ч.Бадамсүрэн, А.Ичинхорлоо, Ц.Буянжаргал


Хичээлд суусан багш нар:




No comments:

Post a Comment