Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts

Tuesday, February 18, 2014

Шашин ба дэлхийн улсууд



 ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ:
2013 оны 12 сард Байгалийн ухааны хичээл, Дэлхийн түүх, Дуу хөгжим гэсэн гурван хичээлийг холбон багш Ч.Бадамсүрэн, Ц.Пүрэвдорж, Л.Цэрэннадмид нар хамтран "Шашин ба дэлхийн улсууд" сэдвээр бага 3д ангид уншингаа тэмдэглэл хөтлөх аргаар үзүүлэх хичээл заалаа.

Хичээлийг явуулахдаа оюутнуудыг 3 баг болгон хуваагаад тус бүрийн ширээн дээр тус бүр нэг нэг компьютер байх ба багууд Америк, Энэтхэг, Саудын Арабын тухай google хаягаар хайлт хийж мэдээлэлтэй танилцаж тусгай хүснэгтэнд мэдээлэл олж нэгтгэн бичиж мэдлэг бүтээж байгаа болон багш нарын МХТ-ийг хичээлд маш сайн ашиглаж байгаа нь давуу талтай, үр дүнтэй, арга зүйгээ зөв сонгосон хичээл боллоо гэж хичээлд суусан 9 багш хичээлийн хэлэлцүүлэг хийн ярилцав.
 Оюутнууд цахим орноос мэдээлэл хайж байгаа нь их чадварлаг байлаа.

Monday, February 17, 2014

Үзүүлэх хичээл



ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ
Хичээлийн сэдэв: “Дундад зууны болон орчин үеийн Япон орон”
Хичээлийн хэлбэр: Үзүүлэх хичээл:
Хичээл заасан багш: Ч.Бадамсүрэн, Ц.Буянжаргал, А.Ичинхорлоо
Хугацаа: 2013.10.11-ны 1200-1330
Хичээлийн арга зүй: “Бүтээлчээр унших, бичих арга”
Хамрах хүрээ: Бага 4б анги
Хичээлийн сэдвийг гаргуулах үүднээс оюутнуудын дунд алтан хонх зохиолоо. Дэлхийн түүхийн хичээлийн хүрээнд дундад зууны Япон орны талаар мэдээлэл харуулж оюутнууд бүтээлчээр уншуулж гол санааг гаргуулан бичүүлэв.Дараа нь түүхийн хичээл дээр гарсан газар нутгийн нэрийг газрын зурагт зааж нэмэлт агуулгыг ярилцан гол санааг тэмдэглэн авав. Технологийн хичээлээр оригами хэмээх цаасан урлалыг цаасаар хэрхэн хийх дараалал арга зэргийг багууд хийж бүтээв. Уг хичээлд 3D, болон цахим хичээлийг сайн ашиглав. Хичээлийг тусгай үнэлгээний самбараар хийв. Мөн хичээлийн бататгал үеийг цахим тестээр хийлээ.
Хичээлд:Г.Баярболд, Д.Цэдэнпилмаа, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Д.Чимэгбаатар, Ц.Оюунчимэг, н.Наранчимэг, П.Алтанзул, А.Батхишиг, Д.Анхбаяр, С.Баянмөнх, Ц.Пүрэвдорж, Л.Цэрэннадмид, Д.Цэдэндамба, Б.Гэсэрмаа н.Чанцалдулам  зэрэг нийт 19 багш сууж хэлэлцүүлэг хийлээ.

Оюутнууд 3D номыг их сонирхож байв.

Дундад зууны хот

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ: Дэлхийн түүхийн хичээлээр Бага 4д ангид 2013 онд, үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 2014 оны 01 сарын 10нд нээлттэй хичээлүүдийг тус бүр заалаа.