Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Sunday, February 16, 2014

Монголын түүхийн лекц



Овог
Эртний монголд нэгэн өвөг дээдсээс угсаалсан учир элгэн  садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэнэ. Манай тулгар бичигт (обок, омок) хоёр янзаар тохиолдох нь В, М үсэг сэлгэсэн бололтой овгийн гишүүд өөрсдийгөө яс цусны холбоотон буюу \ урук\ бусад овгийнхнийг төрөл хамаатан бус буюу\ хари\ хэмээн үзнэ. Нийтийн хурал цуглаантай ба овгийн хуралдайгаар ахлагчыг сонгох огцруулах цэрэг байгуулах дайтах дайрамдах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тогтоно. Овгийн  гишүүд хуралд оролцох ба саналаа ч хэлж болдог. Гагцхүү ахлагчыг ямагт тухайн овгийн язгууртнаас сонгодог. Овгууд нь өөрсдийн гэсэн сүлд туг онгон шүтээн уриатай .
Ж\нь: Хиад боржигон овог цагаан шонхор шувуу онго сүлдээр 9хөлт цагаан туг,хар сүлдтэй хөх тэнгэрийг шүтээнээ болгодог.Овгийн шүтлэг нь онго сагалгар удган мод, уул овоо, усны тахилга зэргээр илэрч байдаг. Тахилгыг бөө нар эхлүүлнэ.
Анд (анда ) хоёр овгийн эв найрын журам сахих нь ураг харь овгийн ахлагч тэргүүлэгч нарын хоорондын найрамдалтай харицаа тогтоох явдлаар илэрч байна. Тийм хоёр овог буюу бие хүний найрсаг харьцааг anda (anda q ) хэмээн нэрлэдэг байв. Эртний монгол түрэг тольнд “ анд” хэмээхийг “ амь “ нэгтэн, өчиг нэгтэн ,нэг талынх нь зочин нөхөр гэсэн утгаар тайлжээ. Хоёр итгээд анд бололцох тусгайлан гүйцэтгэх ёс заншилыг үзвээс анд болохдоо үнэт эд агуурсыг солилцож харилцан үүрэг амлалт хүлээж андын андгай тангаргыг хоршин хэлэлцдэг .
Андгай үгс нь:
Харь дайсантай тулалдахад
Хамт нийлж байлдах
Хадны гөрөөсийг авлахад
Хавсар ч нийлж явах
Хацар гоо хатад
Хатир сайт морьдыг олзлон булааж авах .
Үүнээс үзэхэд андын тангарга нь хамтын хүчээр дайсныг бут цохих ан ав хийх анд нөхдын хамтын эв найрамдлыг гүн тод томруунаар илэрхийлэн гаргасан байна.
  Ургийн  холбогдолоос  овог бий болдог . Овогийн  гарал үүсэл,хэл яриа, зан заншил ,аж байдлын нийтлэг шинжтэй цусан  төрлийн холбоо  бүхий бүлэг юм .
Өш :”өши” овог хоорондын харилцааны нэгэн чухал илэрхийл  бол өөрөөсөө бусад овгийнхнийг хүнийсэх явдал бөгөөд энэ аймгийн холбоо ханлиг улсын хоорондын хямрал тэмцэл бүхэл үймээний үед бүрч ноцтой шинж тэмдэгийн нэг болж байлаа.
Илчин: овог аймаг улс ханлигийн хоорондын харилцааны онцгой дээд хэлбэр нь илчин зарах явдал байв. Эртний түрэг монгол язгуурын “ил- хэмээх үгэнд “чи бүтээвэр залгаж илч бас олон тооны н дагавар нэмэж илчин гэсэн үг бүтээсэн төлөвтэй юм. Ил нь зөвхөн 8 зууны үед байсан төдийгүй ер нь нүүдэлчдийн бүхий л түүхийн туршид зуршимал байжээ.
XI – XII зууны монгол овог бүтэцийн хувьд  дор дурдсан гурван янзын шинжтэй байсан нь:
v  Адархиа, Хатагин, Салжиуд, Ноёхон, Будагад, Жадаран зэргийн өөрсдийн язгуур ясан цусаны барилдлагаагаа чанга гадгалсан  гагцхүү тийм нэгэн төрлийн садан салбараас бүрдсэн.
v  Тайчууд, Хонгирад, зэрэг  язгуурын цэвэр байдал нь алдуурч  өөрсдийн хүрээнд хари-жада  овгийн хүмүүсийг оролцуулж ихээхэн эрээвэр хураавар болсон
v  Жалайр Баарин Баяуд зэрэг хүн ам нь өсөж үржсэн буюу бусдын довтолгоонд эрсдэж цохигдсон.
Гэвч овгийн цэвэр явцуу байдал  улам бүр задгайран суларч нэгэн овгийн дотор янз бүрийн ураг хари овгийн хүмүүс оролцон холилдох явдал улам бүр давмгайлах шинжтэй болсон нь чухам овгийн зүгээс хичнээн хориг саад тавьж хүчин чармайвч дийлдэхгүйд хүрсэн байдаг бөгөөд энэхүү XI-XII зууны үед нэг талдаа хүчирхэг дайсан нөгөө талдаа дорой буурай хараат овог буй болсон байдаг. Үүнээс гадан энэ тэр овгийн дотроос шалгаран товойсон язгууртан этгээдүүд  хүчээ хамтатган хиад боржигин овогтныг түшиглэн түүний нэр сүр доор явах болжээ. Ийнхүү монголын талын язгууртны бүлэг  үүсэж хиад боржигинтой дуу дуугаа авалцан нийлж нэгдсэн нь монголд феодал ангий бүрэлдүүлэн бий болгосон байна. Овгий язгууртан ноёд дээдсийн ангийг “цагаан ястан”  харцас доодсыг “хар тэргүүтэн ” хэмээн нэрлэх болсон нь анги ялгаа тэдний хооронд нийгмийн тэгш бус харилцаа улам гүнзгийрч байсан юм.
Энэхүү өгүүлсэн зүйлийг дүгнэхэд  үзвэл XI-XII зууны үед монголын овгийн дотор янз бүрийн давхаргын этгээд бий болж түүний бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж эрээвэр хураавар болсон нь овогт нийгэм задарч феодолын ёсон үүсэн хөгжсөний гэрч баталгаа болно.
“ Эхийн эрхт  ёс”
Ээжийгээ  тойроч  хүрээлсэн хүрээлэл  бий  болсон. Овогийн  тэргүүн  нь  эмэгтэй  хүн  байсан. Үр  жимс  ,газар  тариалан  голчлон   эрхэлж  байсан. Эхийн эрхт ёсны зарим улбаа хадгалагдан үлджээ.
Гал голомт  нэгтэй энэ нь уул овгийн оршин байгаагийн бэлэг тэмдэг болдог. Овогийн өв хөрөнгийг тухайн овгийн эцгийн ууган хөвгүүн залгамжилж, гал голомтыг  отчигин хөвгүүн сахин улажилдаг . Гал голомтын бүрэлгэх  бол айл өрх овог нийтийн оршин тогтнох ядлыг эргэцүүлсныг гэмт хэрэг гэж нийтээр оршин тогтнох явдлыг эсэргүүцсэн мэт мөн гал голомтыг эрхэмлэх тусгай зан үйл галын тахилгатай. 
“Эцгийн  эрхт  ёс “
Эрэгтэй  хүмүүс  овгийн  тэргүүн  болсон. Эрэгтэй , эмэгтэй  хүмүүсийн  хийх  ажилын  ялгаа  нь  улам  нарийсч   эхэлсэн.
Эмэгтэй  хүний  үүрэг  өөрчлөгдсөн  бөгөөд  үр  удмаа  үлдээх  , өсгөх  үүргийг  хүлээх  болсон.

No comments:

Post a Comment