Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Showing posts with label Сонгон дугуйлан. Show all posts
Showing posts with label Сонгон дугуйлан. Show all posts

Monday, February 9, 2015

Номын андууд клубээс

“ ШИНЭ, ХОВОР, ТОО ШИРХЭГ БАГА НОМЫН ҮЗСЭГЛЭН ” МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Номын андууд” клуб, Архангай аймгийн төв номын сангийн дэргэдэх зөөврийн номын сан, сургуулийн номын сан хамтран шинэ, ховор номтой оюутан залуучуудыг танилцууллаа. /2014.12.12/ 

Номын андууд клуб

  “Номын андууд” клубээс  “НОМЫН ТУХАЙ ХӨӨРӨЛДӨӨН” сэдэвт уламжлалт уулзалт ярилцлагад сургуулийн захирал Г. Батсуурь уригдан оролцож оюутан, багш нар сонирхсон асуултын хүрээнд ярилцлага  зохиогдов.

Friday, April 18, 2014

Илтгэлийн дугуйлангийн оюутнууд.



МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн “Илтгэл”-ийн дугуйлангийн оюутан Ш.Даваажаргал, М.Дуламрагчаа нар бусад оюутнуудад илтгэл тавьж үзүүлэв. /2014.04.18/

Saturday, April 12, 2014

Мэтгэлцээн 4



Мэтгэлцээн №4
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн илтгэлийн дугуйлангаас зохион байгуулсан “Оюутны ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт мэтгэлцээн 2014.04.12нд боллоо. Энэхүү мэтгэлцээнд бага бага ангийн багшийн 1а, 1б ангийн багууд орж ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд:
Бага 1а ангийн “Манлайлал” баг
Бага 1б ангийн “Сэтгэмж” баг орлоо. “Манлайлал” баг 73 оноогоор нэгдүгээр байр, “Сэтгэмж” баг 71 оноогоор хоёрдугаар байр эзлэв. 

Wednesday, April 9, 2014

"Номын андууд" клубээс оюутнуудад ярилцлага хийлээ.



МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Номын андууд” клубээс оюутнуудын дунд зохион явуулдаг сургалт II удаагаа боллоо. Уг сургалтанд дэд профессор Д.Баярчулуун багш  ном унших арга барил, номын тухай оюутнуудтай ярилцлаа.

Sunday, March 30, 2014

Илтгэл дугуйлан

Илтгэлийн дугуйлан Бямба гариг бүрийн 17цагаас 104 тоот ангид хичээллэх болсон. Мөн бүх ангиудад давтлага хийнэ. Бага 1а,б 14цагаас 114 тоот ангид Бага 1в,г,д ангиуд 15цагаас 114 тоот ангид МХУЗ 1а,б ангиуд 16цагаас 114 тоот ангид

Monday, March 24, 2014

Мэтгэлцээний төрлүүд



Мэтгэлцээний төрлүүд
Оролцогчдын тоо болон асуудлыг юуг үндэс болгон, хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линкольн Дугласын буюу үнэт зүйлийн/value dabate/ мэтгэлцээн, бодлогын мэтгэлцээн, Паламентын мэтгэлцээн, Карл Попперийн мэтгэлцээн гэх мэтээр хуваан үздэг. Мэтгэлцээний эдгээр төрлүүдээр олон улсын мэтгэлцээний тэмцээнүүд зохиогддог.
А.Линкольн Дугласын мэтгэлцээн
Абраам Линкольн болон Стефен Дуглас нарын хооронд болсон алдартай мэтгэлцээнээс уламжлан ийнхүү нэрлэсэн ба үнэт зүйлийн мэтгэлцээний нэг төрөл болно. Линкольн Дугласын мэтгэлцээнд нэг хүн бүхий хоёр баг оролцдог.
Б.Бодлогын Мэтгэлцээн
Бодлогын мэтгэлцээн нь тодорхой байр суурийг хэрэгжүүлэх асуудалд чиглэдэг. Нотлох тал өөрчлөлтийг төлөвлөгөө дэвшүүлэн түүний ихээхэн давуу сайн талтай болохыг хамгаалдаг. Харин няцаах тал өөрчлөлт хийх шаардлагагүй ба нотлогчийн төлөвлөгөө сул талтай болохыг батлан харуулна. Бодлогын мэтгэлцээний дэмжлэг нь ихэвчлэн тоо баримт байдаг бол Линкольн Дугласын мэтгэлцээний дэмжлэг нь гүн ухаан, утга зохиолын шинжтэй байдаг.
В.Карл Попперийн мэтгэлцээн

Мэтгэлцээн 2



Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы эерэг шилдэг дүр хэн бэ? /Төмөр ба Эрдэнэ/ сэдэвт мэтгэлцээн 2014 оны 02 сарын 28 нд сургуулийн 314 тоотод боллоо. Энэхүү тэмцээнд МХУЗ-3 курс, МХУЗ-4 курсийн ангиудын 4 баг оролцож ур чадвараа  сорин өрсөлдлөө. Уг мэтгэлцээнийг “Илтгэх ур чадварт суралцахуй” дугуйлангийн багш С.Нэргүйцэцэг, Туул, Нарангэрэл нар зохион байгуулж Шижирбаатар, Ч.Бадамсүрэн нар шүүж хамтран ажиллав. Эдгээр багш нарын хамтран зохион байгуулсан 2 дахь удаагын мэтгэлцээний тэмцээн юм.
Мэтгэлцээнд Тунгалаг Тамир 1, Тунгалаг Тамир 2, Засагт хан 1, Засагт хан 2 гэсэн 4 баг өрсөлдөж
Засагт хан 1 баг нэгдүгээр байр
Засагт хан 2 баг хоёрдугаар байр
Тунгалаг Тамир 2 баг гуравдугаар байр
Тунгалаг Тамир 1 баг дөрөвдүгээр байр тус тус эзлэв.

Tuesday, March 11, 2014

Мэтгэлцээнд

Мэтгэлцэхээс өмнө судлаарай.




Мэтгэлцээнээр ертөнцийг таних нь

Friday, February 28, 2014

Мэтгэлцээн 1



2013 оны  10 сард “Оюутнуудын цөлөөт цаг” сэдвийн хүрээнд МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Номын сан”, багш С.Нэргүйцэцэг, З.Мөнхбаатар, Ч.Бадамсүрэн зэрэг багш нар  хамтран оюутнуудын дунд “Мэтгэлцээн” зохион байгуулж тэдний ярих, дүн шинжилгээ хийх, үзэл бодлоо илэрхийлэх, багаар ажиллах гэх мэт чадваруудыг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг амжилттай зохион явууллаа. 


Thursday, February 27, 2014

Илтгэл хэрхэн бичих вэ?



Сэдэв: Илтгэл гэж юу вэ?
Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:
-Өөртөө итгэлтэй болох
-Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно
-Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно
-Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган гарна.

Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга

Илтгэлийн дугуйлан



Батлав.тэнхимийн эрхлэгч................................/С.Баянмөнх/
МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Илтгэлийн дугуйлангийн хичээллэх хуваарь
2013-2014 оны хичээлийн жилийн I семестрт

Багшаасаа ном авч уншаарай.



Багш Ч.Бадамсүрэнд байгаа номын жагсаалт

 Доор байгаа  номуудаас авч  бие дааж уншиж судлаарай

дд
Номын нэр ба зохиогч
      он
Тоо ширхэг
д/д
А.Монголын түүх


1
А.Амар .Монголын товч түүх
УБ 1989
1
2
Л.Шинкарев.Цэдэнбал Филатова хоёр
УБ 2004
1
3
Ё.Баатарбилэг. Монголын түүхийн арван долоон жаран 1027-2000

Багшаасаа ном авч уншаарай.



Багш Ч.Бадамсүрэнд байгаа номын жагсаалт

 Доор байгаа  номуудаас авч  бие дааж уншиж судлаарай

дд
Номын нэр ба зохиогч
      он
Тоо ширхэг
д/д
А.Монголын түүх


1
А.Амар .Монголын товч түүх
УБ 1989
1
2
Л.Шинкарев.Цэдэнбал Филатова хоёр
УБ 2004
1
3
Ё.Баатарбилэг. Монголын түүхийн арван долоон жаран 1027-2000