Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Monday, March 24, 2014

Мэтгэлцээний төрлүүд



Мэтгэлцээний төрлүүд
Оролцогчдын тоо болон асуудлыг юуг үндэс болгон, хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линкольн Дугласын буюу үнэт зүйлийн/value dabate/ мэтгэлцээн, бодлогын мэтгэлцээн, Паламентын мэтгэлцээн, Карл Попперийн мэтгэлцээн гэх мэтээр хуваан үздэг. Мэтгэлцээний эдгээр төрлүүдээр олон улсын мэтгэлцээний тэмцээнүүд зохиогддог.
А.Линкольн Дугласын мэтгэлцээн
Абраам Линкольн болон Стефен Дуглас нарын хооронд болсон алдартай мэтгэлцээнээс уламжлан ийнхүү нэрлэсэн ба үнэт зүйлийн мэтгэлцээний нэг төрөл болно. Линкольн Дугласын мэтгэлцээнд нэг хүн бүхий хоёр баг оролцдог.
Б.Бодлогын Мэтгэлцээн
Бодлогын мэтгэлцээн нь тодорхой байр суурийг хэрэгжүүлэх асуудалд чиглэдэг. Нотлох тал өөрчлөлтийг төлөвлөгөө дэвшүүлэн түүний ихээхэн давуу сайн талтай болохыг хамгаалдаг. Харин няцаах тал өөрчлөлт хийх шаардлагагүй ба нотлогчийн төлөвлөгөө сул талтай болохыг батлан харуулна. Бодлогын мэтгэлцээний дэмжлэг нь ихэвчлэн тоо баримт байдаг бол Линкольн Дугласын мэтгэлцээний дэмжлэг нь гүн ухаан, утга зохиолын шинжтэй байдаг.
В.Карл Попперийн мэтгэлцээн

Энэ хөтөлбөрийг Нью-Йоркт төвтэй Соросын Сан буюу Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс дэлхийн 30 орчим орны дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байгаа. Карл Попперийн мэтгэлцээн нь Линкольн-Дугласын болон бодлогын мэтгэлцээний холимог төрөл ба гурав-гураьв загвар нь сурагчдыг баг болон хамтарч ажиллах дадалтай болгодог.Карл Попперийн мэтгэлцээн нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээний болон үндэслэл бүхий нотолгоо дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг ба хэлэлцэж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө дэвшүүлэхийг шаарддаг бодлогын мэтгэлцээнтэй төстэй хэлбэртэй.
Карл Попперийн мэтгэлцээний тололтын үеийн бүтэц:
Мэтгэлцээнд сөргөлдөгч 2 тал оролцдог гэдэг нь тодорхой. Нэг тал нь шийдлийг дэмжих ба эсрэг тал нь шийдэлтэй санал нийлэхгүй ба дэмжихгүй гэсэн үг. Энэ загвар нь үндсэн 10 хэсэгтэй. Хэсэг бүр нь тодорхой зорилго бүхий ба мөрдвөл зохих дүрэм журамтай. Зургаан хэсэг нь илтгэлүүд байдаг ба үлдсэн 4 хэсэг нь солбисон асуултын үе юм. Хэсэг тус бүрийн үргэлжлэх хугацаа дараахи байдалтай байдаг.
Бүтэц
Хугацаа
Нотллогч 1-р гишүүний илтгэл
Няцаагч 3-р гишүүннотлогч 1-р илтгэгчээс асуулт асууна
Няцаагч 1-р гишүүний илтгэл
Нотллогч 3-р гишүүн няцаагч 1-р илтгэгчээс асуулт асууна
Нотлогч 2-р гишүүний илтгэл
Няцаагч 1-р гишүүн нотлогч 2-р илтгэгчээс асуулт асууна
Няцаагч 2-р гишүүний илтгэл
Нотлогч 1-р гишүүн няцаагч 2-р илтгэгчээс асуулт асууна
Нотлогч 3-р гишүүний илтгэл
Няцаагч 3-р гишүүний илтгэл
6 минут
3 минут
6 минут
3 минут
5 минут
3 минут
5 минут
3 минут
5 минут
5минут
Нотлох багийн 1-р илтгэгч эхэлж өөрийн кейсийг 6 минутын хугацаанд танилцуулах ба няцаагч багийн 3-р гишүүн түүнээс асуулт асууж хариулт авна.Үүний дараа мөн 6 минутын турш няцаах талын 1-р хүнээс нотлох талын 3-р гишүүн асуулт асууна. Дараа нь нотлох өагийн 2-р илтгэгч өөрийн кейсийг сэргээж эсрэг багийн нотолгоонуудад няцаалт хийнэ. 2-р илтгэгчид тус бүр 5 минут ярих ба тэд нараас эсрэг багийн 1-р илтгэгчид асуулт асууна. Асуулт хариултын хугацаа адил 3 минут байна. 3-р илтгэгч нар тус бүр 5 минут илтгэх ба тэд нараас асуулт асуудаггүй. Илтгэлүүд ба солбисон асуултын өмнө бэлтгэх хугацаа авч болох ба энэ хугацаа нийлбэрээрээ баг тус бүрийн хувьд 8 минут байдаг.
Мэтгэлцээний илтгэлийн төрлүүд
Мэтгэлцээний төрлөөс үл хамааран илтгэлүүдийг-нотолгоо дэвшүүлэх баримтлалын илтгэл болон няцаагдсан байр сууриа сэргээх- хамгаалалтын илтгэл хэмээн ангилдаг. Илтгэлийг ингэж ангилах нь багийн гишүүдэд өөрийн үүрэг хариуцлагыг ойлгоход дөхөмтэй болно. Харин Карл Попперийн мэтгэлцээнд илтгэлийн 3 төрөл байдаг гэж үздэг.
Баримтлалын илтгэл: нотлох1 ба няцаах 1
Шийдлийг дэмжих болон эс дэмжих гол нотолгоонуудыг талууд баримтлалын илтгэлээр танилцуулна. Нотлох тал прима фейс кейс дэвшүүлж мэтгэлцээний бүтцийг бий болгох үүрэгтэй. Прима фейс гэдэг нь эхний өгөгдсөн байдлаарааа шийдлийг дэмжиж буй кейс гэсэн утгатай. Няцаагч тал баримтлалын илтгэлээр нотлох кейст сөргөлдөөн үүсэхийн зэрэгцээ няцаах кейсийг танилцуулах юм.
Хөгжүүлэх илтгэл: нотлох2 ба няцаах 2
Энэ илтгэлийн явцад эсрэг талын кейст няцаалт хийх ба өөрийн кейст хийгдсэн довтолгоонд хариулах ёстой. Өөрөөр хэлбэл эсрэг талын байр суурь үнэмшилгүй болохыг харуулах ба эсрэг талын хийсэн довтолгоог үндэслэн өөрийн кейсийг бэхжүүлж, хамгаалах илтгэл юм. Харин шинэ нотолгоо дэвшүүлэхгүй ба баримтлалын илтгэлээр дэвшүүлсэн нотолгоонуудаа шинэ дэмжлэг, үндэслэлээр батжуулахыг шаарддаг. Бодлогын болон бодлогын бус бусад мэтгэлцээний төрлүүдэд энэ илтгэлийг хамгаалалтын илтгэл гэж нэрлэх нь ч бий.
Дүгнэлтийн илтгэл: нотлох3 ба няцаах 3
Дүгнэлтийн илтгэлд мэтгэлцээний гол сөргөлдөөнт асуудлыг тодотгож тухайн асуудлаар яагаад нотлох эсвэл няцаах тал хожих боломжтойг харуулна. Энэ илтгэлийг мэтгэлцээний нэг үеийн явцыг нэгтгэн дүгнэх илтгэл гэж үзэх нь зүйтэй. Илтгэгч байр сууриа ерөнхийлөн дүгнэж, сөргөлдөөнтэй гол асуудлуудаар өөрийн талын илүү хүчтэй давуу байдлыг тодорхойлж тайлбарлана. Шинэ нотолгоо дэвшүүлэхгүй.
Багийн тоглолт
Карл Попперийн мэтгэлцээн нь 3 сурагчийн бүрэлдэхүүн бүхий багийн үйл ажиллагаа юм.
Бэлтгэл үе
Энэ үе нь мэтгэлцээний нэг чухал үе юм. Илтгэл бүрийн дараа багийн гишүүд хийсэн тэмдэглэл ба санаагаа харьцуулан үзэж дараагийн илтгэлийнхээ стратегийг төлөвлөж, санаануудаа зөвлөлдөх ёстой.

No comments:

Post a Comment