Монгол орон эрт цагт
1. Эртний хүмүүс анх хөдөлмөрийн багаж зэвсгүүдээ ямар материалаар хийж байсан бэ?
А. Төмөр б. Гууль в. Чулуу г. Зэс д. Хүрэл
2. Эртний хүмүүс хугадас, таргил үлдэц, хянгар, үзүүр мэс зэрэг хөдөлмөрийн багаж зэвсгүүдийг ямар материалаар хийдэг байсан бэ ?
А. Мод Б. Яс В. Чулуу Г. Зэс Д. Хүрэл
3. Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн хамгийн сүүлийн шатыг / үеийг / юу гэж нэрлэдэг вэ ?
А. Дунд чулуун зэвсэг б. Эцсийн чулуун зэвсгийн үе
В. Төгсгөлийн чулуун зэвсэг г. Шинэ чулуун зэвсэг
Д. Хөгжингүй чулуун зэвсэг
4. Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн анхны томоохон үеийг юу гэж нэрлэдэг вэ ?
1. Эртний хүмүүс анх хөдөлмөрийн багаж зэвсгүүдээ ямар материалаар хийж байсан бэ?
А. Төмөр б. Гууль в. Чулуу г. Зэс д. Хүрэл
2. Эртний хүмүүс хугадас, таргил үлдэц, хянгар, үзүүр мэс зэрэг хөдөлмөрийн багаж зэвсгүүдийг ямар материалаар хийдэг байсан бэ ?
А. Мод Б. Яс В. Чулуу Г. Зэс Д. Хүрэл
3. Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн хамгийн сүүлийн шатыг / үеийг / юу гэж нэрлэдэг вэ ?
А. Дунд чулуун зэвсэг б. Эцсийн чулуун зэвсгийн үе
В. Төгсгөлийн чулуун зэвсэг г. Шинэ чулуун зэвсэг
Д. Хөгжингүй чулуун зэвсэг
4. Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн анхны томоохон үеийг юу гэж нэрлэдэг вэ ?
А. Бүдүүлэг чулуун зэвсэг Б. Болхи чулуун зэвсэг
В. Хуучин чулуун зэвсэг Г. Анхны чулуун зэвсэг
Д. Хөгжингүй чулуун зэвсэг
5. Монгол нутагт хүмүүс ……… амьдарч эхэлсэн цаг үе.
А. 400 000 жилийн өмнө Б. 500 000 жилийн өмнө
В. 750 000 жилийн өмнө Г. 800 000 жилийн өмнө
6. Баянхонгор аймгийн Нарийн гол / Уран хайрхан / - ын дурсгал аль үеийн гол дурсгал вэ ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Дунд чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсгийн үе Г. Төмөр зэвсгийн түрүү үе
Д. Хүннү үе
7. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн дурсгал аль үеийн гол дурсгал вэ ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Дунд чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсгийн үе Г. Төмөр зэвсгийн үе
8. Эртний хүмүүсийн хамгийн анх эрхэлж байсан аж ахуй аль нь вэ ?
А. Мал аж ахуй Б. Түүвэрлэх аж ахуй
В. Нүүдлийн мал аж ахуй Г. Газар тариалан
Д. Газар тариалан, мал аж ахуй
9. Эртний хүмүүсийн хамгийн анх эрхэлж байсан аж ахуйн нэг аль нь вэ ?
А. Мал аж ахуй Б. Газар тариалан
В. Нүүдлийн мал аж ахуй Г. Ан гөрөө
10. Монгол нутагт өргөн тархсан хиргисүүр нь аль үед хамаарагдах дурсгал вэ ?
А. хуучин чулуун зэвсэг Б. Дунд чулуун зэвсэг
В. Шинэ чулуун зэвсэг Г. Хүрэл зэвсгийн үе
Д. Хүннү үе
11. Монгол нутагт өргөн тархсан буган чулуун хөшөө нь аль үед хамаарагдах дурсгал вэ?
А. хуучин чулуун зэвсэг Б. Дунд чулуун зэвсэг
В. Шинэ чулуун зэвсэг Г. Хүрэл зэвсгийн үе
Д. Төмөр зэвсгийн үе
12. Галыг хэзээ олж хэрэглэх болсон бэ ?
А. Хуучин чулуун зэвсгийн үед Б. Хүрлийн үед
В. Төмрийн түрүү үед Г. Шинэ чулуун зэвсгийн үед
13. Дараах соёлын дурсгалуудыг харгалзах үетэй нь зөв тохируул.
1. хуучин ба дунд чулуун зэвсгийн үе а. дөрвөлжин булшны соёл
2. шинэ чулуун зэвсгийн үе б. “ бух дарх” арга
3. хүрэл зэвсгийн үе в. Хойд цэнхэрийн агуйн соёл
4. төмөр зэвсгийн эхэн г. Нум сум
а. 1а, 2б, 3в, 4г
б. 1в, 2г, 3а, 4б
в. 1г, 2а, 3б, 4в
14. Нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийг холбогдох үетэй нь зөв тохируул.
1. эхийн эрхт овог а. төмөр зэвсгийн түрүү үе
2. эцгийн эрхт овог б. Хуучин ба дунд чулуун зэвсгийн үе
3. хүрээ нүүдэл в. Шинэ чулуун зэвсгийн үе
4. аймаг, аймгийн холбоо г. Хүрэл зэвсгийн үе
а. 1в, 2б, 3а, 4г
б. 1г, 2б, 3в, 4а
в. 1б, 2в, 3г, 4а
15. Төр улс үүсэхийн өмнөх нийгмийн зохион байгуулалтын хэлбэр юу вэ?
А. Эхийн эрхт овог б. Эцгийн эрхт овог
В. Аймаг г. Аймгийн холбоо
Д. А болон В хариулт зөв
16. Эртний хүмүүсийн бий болгосон нийгмийн зохион байгуулалтын анхны хэлбэр юу вэ?
А. цэргийн ардчилал б. Аймгийн холбоо
В. Аймаг г. Эцгийн эрхт овог
Д. Эхийн эрхт овог
17. Доорх өгөгдлүүдийн зөв харгалзааг тогтоо.
1. Палеолит а. Дунд чулуун зэвсгийн үе
2. Мезолит б. Шинэ чулуун зэвсгийн үе
3. Неолит в. Хуучин чулуун зэвсгийн үе
А. 1а 2в 3б
Б. 1б 2в 3а
В. 1б 2а 3в
Г. 1б 2в 3а
Д. 1в 2а 3б
18. Палеолитын хамрагдах хугацаа аль нь вэ ?
А. 800000 – 15000 Б. 15000 – 8000
В. 8000 – 3000 Г. 100000 – 40000
Д. 40000 – 15000
19. 800000 жилийн тэртээ монгол нутагт хүн амьдарч байсныг нотлох олдворууд хаанаас олдсон бэ?
А. Хэнтий аймгийн Биндэр сумын Өглөгчийн гол
Б. Төв аймгийн Баянцагаан сумын Баян айраг
В. Увс аймгийн Улаангом сумын Чандманийн соёл
Г. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй
Д. Сүхбаатар аймгийн Онгон сумын Бүрдийн эрэг
20. 15000 – 8000 жилийн тэртээх үе ямар зэвсгийн үед хамаарах вэ?
А. Неолит Б. Мезолит В. Палеолит
Г. Хүрэл зэвсгийн үе Д. Төмөр зэвсгийн түрүү үе
21. Америкийн угсаатны зүйч , түүхч Морганы онолоор түүхийг хэрхэн хувааж үздэг вэ?
А. Ураг төрлийн байгуулал, боол эзэмшил, феодализм, капитализм, социализм
Б. Зэрлэг үе, бүдүүлэг үе, соёлт үе
В. Ангит нийгэм, ангигүй нийгэм
Г. Эртний үе, дунд үе, шинэ үе
Д. Эртний үе, завсрын үе, дунд үе, шинэ үе
22. Палеолитын дунд үед дэлхий дахиныг хамарсан их мөстлөг болсноор хүний амьдралд олон өөрчлөлт гарсан. Үүнтэй холбоогүй өгөгдлийг ол.
А. Хөдөлмөрийн багаж зэвсэг
Б. Хоол хүнс
В. Хувцас, орон сууц
Г. Хүний бие , оюун санаа
Д. Бүгд зөв
23. 40000 жилийн өмнө амьдарч байсан оюун ухаант хүнийг юу гэж нэрлэдэг вэ ?
А. Хомо сапиенс Б. Хомо ректус В. Архайк хомо сапиенс
Г. Хомо хабилис Д. Хомо сапиенс сапиенс
24. Монгол нутагт өргөн тархсан буган хөшөөнд бугыг хэрхэн яаж дүрсэлсэн байдаг вэ ?
А. зөвхөн бодит байдлаар б. Зөвхөн загварчилж
В. Бодитой болон загварчилж г. Улаан зосоор зурж
Д. Бэхээр зурж
25. Монгол нутагт өргөн тархсан хадны сүг зургийг үйлдсэн аргаар нь юу гэж ангилдаг вэ ?
А. зураасан ба цохимол б. Зураасан ба сийлмэл
В. Сийлмэл ба цохимол г. Зурмал ба зураасан
Д. Зосон ба сийлмэл
26. Өгөгдсөн эхийг анхааралтай уншина уу. “ Сурвалжтанууд малаар төдийгүй арилжааны ашиг, дайны олзоор өмч хөрөнгө, нэр хүнд, нөлөөгөө бэхжүүлдэг байлаа. Дайнаар бусдын сал хөрөнгийг дээрэмдэх, эрхшээлдээ оруулах явдал жирийн хэрэг байв. Төрөл бус хэд хэдэн аймаг цэргийн хүчирхэг удирдагчийн захиргаанд нэгдэж нийгмийн зохион багуулалтын шинэ хэлбэрийг бий болгожээ. Тэдний дунд ноёлогч аймаг бий болж, аймгуудын зонхилогчдын зөвөлгөөнөөс тэргүүнээ сонгодог болов.” Дээрх эхэд нийгмийн зохион байгуулалтын аль хэлбэрийн талаар өгүүлж байна вэ?
а. төр улс б. Эхийн эрхт овог в. Эцгийн эрхт овог г. Аймаг д. Аймгийн холбоо
27. Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс нум сумыг хэдий үеэс амьдрал ахуйдаа хэрэглэх болсон бэ?
А. Неолит Б. Мезолит В. Палеолит
Г. Хүрэл зэвсгийн үе Д. Төмөр зэвсгийн түрүү үе
28. Хүрэл зэвсгийн найрлаганд …….. орно.
А. төмөр, зэсийн холимог
Б. Цагаан тугалга, зэсийн холимог
В. Хөнгөн цагаан , зэсийн холимог
Г. Аль нь ч биш
29. Хадны сүг зураг нь одоогийн ямар зургийн эхлэл вэ?
А. Уран зургийн Б. Зураасан зураг
В. Хар зураг Г. Зосон зураг
30. Хаалтны гаднах үгнүүдтэй хоршин хэрэглэгддэг үгийг олж хаалтанд бичнэ үү.
Мод (.................) нүүрс
31. Үсгүүдийн байрыг сольж үг бүтээ.
ХРИГСҮРҮИ ................................
32. Дараах үгнүүдийн алинд нь ч тохирох салаа утгатай үгийг ол.
Зэвсэг (.....................)тойргийн хэсэг
33. Эхний үгийн төгсгөл дараагийн үгийн эхлэл болдог үгийг олж хаалтанд бичнэ үү.
Иргэн (...................) бүүр
34. Эхний үгийн төгсгөл дараагийн үгийн эхлэл болдог үгийг олж бичнэ үү.
Дурс /.................../уу
35. Монгол нутагт үлдээсэн эртний хүмүүсийн соёлын дурсгалууд нь орчин үеийн ямар дурсгалтай холбоотой болохыг гүйцээ.
А. Хадны сүг зураг → ........................................
Б. Буган хөшөө → ..................................................
В. Хиргисүүр, дөрвөлжин булш → ............................................
Г. Морин тэрэг → Орчин үеийн дугуйт техник
36. Хүрэл эдлэлд зэс хэдэн хувь, цагаан тугалга хэдэн хувь ордог вэ?
А. Зэс 90%, цагаан тугалга 10% б. Зэс 80%, Ца/ ту 20%
В. Зэс 70%, Ца/ту 30% г. Аль нь ч биш
37. Хятадын цагаан хэрэм ямар улстай холбоотойгоор баригдсан бэ?
А. Хятад улстай Б. Их монгол улстай В. Хүннү улстай
38. Хүрлийн үеийн нэгэн чухал олдвор бол хүрэл тогоо юм. Түүнийг юу гэж 2 хуваадаг вэ?
А. Энгийн ба гоёмсог б. Ахуйн ба цэргийн
В. 3 хөлт ба цөгцөн ёроолт Г. Энгийн ба дүрст
Д. 4 хөлт ба сийлмэл
39. Монгол нутгаас олдсон дөрвөлжин булшны соёлоос юуг мэдэж болох вэ?
А. Угсаа гарвал Б. Аж ахуй В. Соёл
Г. Зан заншил Д. Дээрх бүгд
40. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын дурсгал аль үед хамаарах вэ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Шинэ чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсэг Г. Төмөр зэвсэг Д. Хүннү
41. Мөстлөгийн үеэс эртний хүний амьдрал , бие махбодид ихээхэн өөрчлөлт гарсан ба монгол нутагт амьдарч байсан хүний хөгжил Неандарталь хүнтэй ойролцоо болсон байдаг. Неандарталь хүний шинжийг тодорхойлно уу.
А. Авианы хэлтэй ч дух нь жижиг , налуу, хөмсөгний яс төвгөр, гарын сарвуу болхи
Б. Чулууг 2 талаас нь ирлэн ашиглах ба жадны үзүүрийг яс болон чулуун зэвээр хийх
В. Агуйн зэрэгцээ овоохой барьж суудаг.
Г. А ба В Д. Бүгд зөв.
42. Чулуун зэвсгийн мезолитын үеийг монголоор юу гэж нэрлэдэг вэ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Шинэ чулуун зэвсэг
В. Дунд чулуун зэвсэг Г. Хүрэл Д. Төмөр
43. Чулуун зэвсгийн үеийг дотор нь хэрхэн ангилдаг вэ?
А. Бүдүүлэг, завсрын, боловсронгуй чулуун зэвсэг
Б. Болхи, бүдүүлэг, хөгжингүй чулуун зэвсэг
В. Хуучин, дунд, шинэ чулуун зэвсэг
Г. Бүдүүлэг, тзавсрын, шинэ чулуун зэвсэг
Д. Хуучин, бүдүүлэг, хөгжингүй чулуун зэвсэг
44. Шинэ чулуун зэвсгийн үед хүн суурьшмал амьдралд шилжиж эхэлснийг хаанаас олдсон дурсгалуудаас мэдэж болох вэ?
А. Өвөрхангайн Арц Богд, Дундговийн Ёроол говь
Б. Ховдын Манханы Хойд цэнхэр, Өвөрхангайн Хархорин
В. Сүхбаатарын Онгон, Мөнххайрхан сум
Г. Баянхонгорын Баянлиг, Хэнтийн Рашаант
Д. Өвөрхангайн Богд, Ховдын Чандмань
45. Дунд чулуун зэвсгийн үед гарсан онцлог зүйлээс харгалзахыг сонгоно уу.
А. Мал аж ахуй, ан агнуур, газар тариалан эрхэлж эхэлсэн
Б. Иртэй зэвсэг, зүймэл зэвсэг, ялтсан зэвээр зэвсэг хийдэг болсон.
В. Нум сум хэрэглэх болсон.
Г. Бүгд зөв.
46. Увс аймгийн Чандмань уулын дурсгал хэдий үед хамаарагдах вэ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Шинэ чулууэ зэвсэг
В. Хүрэл зэвсэг Г. Хүрэл, төмөр зэвсгийн түрүү үе
Д. Хүннү
47. Монгол болон Евроазийн нутагт өргөн тархсан буган чулуун хөшөөнүүдэд бугыг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
А. Зөвхөн бодит байдлаар Б. Зөвхөн загварчилж
В. Бодит болон загварчилж Г. Улаан зосоор зурж
Д. Бэхээр зурж
48. Монгол нутагт өргөн тархсан хүрлийн үеийн дурсгалд аль нь хамаарах вэ?
А. Гилбэр, хянгар Б. Хусуур залтас
В. Чулуун зэв Г. Тариа цайруулдаг самбар
Д. Хиргисүүр
49. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оцон мааньтын дурсгал аль үеийн дурсгалд хамаарах вэ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Дунд чулуун зэвсэг
В. Шиэн чулуун зэвсэг Г. Хүрэл зэвсэг
Д. Төмөр зэвсэг
50. Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн бууц, суурингуудаас хамгийн томоохон нь хаанаас олдсон бэ?
А. Ховдын Манхан сум Б. Дорноговь аймгийн Тамсагбулаг
В. Баянхонгор аймгийн Баянлиг сум
Г. Дорнод аймгийн Халх гол
51. Доорх өгөгдлүүдээс шинэ чулуун зэвсгийн дурсгалд аль нь хамааралтайг олно уу.
А. Рашаан хад, Орхон голын сав, Мойлтын ам, Хэрээ уул
Б. Дорнодын Овоот уул, Дорноговь аймгийн Дулааны говь
В. Баянхонгор аймгийн Баянлиг, Өвөрхангай аймгийн Богд
Г. Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгойн хадны зураг
Д. Бүгд хамааралгүй
52. Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөгийн Ширээнээс олдсон гилбэр мэс аль үеийн дурсгал вэ?
А. Хуучин чулуун зэвсгийн доод шат
Б. Хуучин чулуун зэвсгийн дунд шат
В. Хуучин чулуун зэвсгийн дээд шат
Г. Дунд чулуун зэвсэг
Д. Шинэ чулуун зэвсэг
53. Монгол нутаг дахь доод палеолитийн үеийн онцлог шинжийг тодорхойлно уу.
А. Хүн сүргээр амьдардаг
Б. Мод, навчаар хийсэн хувцастай байгаад амьтдын арьсан хувцас өмсөх болсон
В. Чулуун зэвсгийг холтчих, хэлтлэх, хугалах аргаар хийнэ.
Г. Бүгд зөв
Д. Бүгд хамааралгүй
54. Хиргисүүр, буган чулуун хөшөө, дөрвөлжин булш зэрэг дурсгалууд нь хэдий үеийн дурсгалд хамаарагдах вэ?
А. Хуучин чулуун зэвсэг Б. Шинэ чулуун зэвсэг
В. Хүрэл зэвсэг Г. Төмөр зэвсэг
Д. Хүннү
55. Эртний хүмүүсийн багаж зэвсэг, эдлэл чимэглэл, гал голомтын үлдэгдэл газрын хөрсний тодорхой давхаргад хадгалагдан үлдсэн байдаг. Эртний хүний амьдралын ул мөр бүхий тэр давхаргыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Эдийн давхарга Б. Соёлын давхарга
В. Геологийн давхарга Г. А ба Б Д. Б ба В
56. Хоёр хөл дээрээ явагч, хоёр гар нь хөдөлмөрийн эрхтэн болсон босоо явагч хүн / Homo erectus /- ийн үндсэн шинжийг тодорхойлно уу.
А. Тархины багтаамж 1300 – 1600 см3
Б. Чулууг цохиж хагалах, сэтлэх аргаар хугадас, хагадас, таргил, хянгар, шовх үлдэцүүд бэлтгэн багаж болгон ашигладаг.
В. Цохих, цавчих, огтлох, зүсэх аргаар ан агнаж амьдардаг.
Г. Б ба В Д. Бүгд хамааралгүй
57. Харгалзах он цагийг оноон тохируулна уу.
1. босоо явагч хүн амьдарч байв. А. 40000 жилийн өмнө
2. оюун ухаант хүн бий болов. Б. 800000 жилийн өмнө
3. Австралиопетикүүд бий болов В. 3,5 сая жилийн өмнө
А. 1б, 2а, 3в Б. 1в, 2б, 3а В. 1а, 2в, 3б
Г. 1б, 2в, 3а Д. 1а, 2б, 3в
58. Доод палеолитийн үеийн дурсгалт газар нутагт үл хамаарах өгөгдөл байна уу?
А. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Ярх уул
Б. Өмнөговь аймгийн нутгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтийн суурин
В. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин
Г. Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн хилийн дээс орчмын Цахиуртын суурин
Д. Энд тийм газар дурдагдаагүй байна.
59. 100.000 – 40.000 жилийн тэртээ Монгол орны аль хэсэг мөсөөр хучигдсан бэ?
А. Хангай, Хэнтий, Хөвсгөлийн нурууны зарим хэсэг, Алтай уулс бүхэлдээ
Б. Алтай, Хангай, хэнтийн нурууны зарим хэсэг, Хөвсгөлийн уулс бүхэлдээ
В. Хөвсгөл, Алтай, Хэнтийн нурууны зарим хэсэг, Хангайн уул бүхэлдээ
Г. Хэнтий, Хөвсгөлийн зарим хэсэг, Хангайн нуруу бүхэлдээ
Д. Зөвхөн Хангай, Хэнтийн нурууны зарим хэсэг
60. Хүрлийн үеийн аргалын толгойн сийлбэртэй хос алтан сүлбээр хаанаас олдсон бэ?
А. Увс, Чандмань уул
Б. Өвөрхангайн, Богд сум
В. Завхан, Шилүүстэй сум
Г. Хэнтий, Дэлгэрхаан сум
Д. Баянхонгор, Жаргалант сум
61. Эртний түүхийн гайхамшигт дурсгал болох буган чулуун хөшөө хэдий үеийн ямар утга илэрхийлсэн сурвалж вэ?
А. Чулуун зэвсгийн үлдээсэн дурсгал
Б. Хүннүгийн үеийн хаадын хөшөө онгон
В. Эртний хүмүүсийн чулуугаар бүтээсэн хөшөө дурсгал
Г. Эртний хүмүүсийн тахилга, тайлгын байгууламжийн нэг хэсэг
Д. Хүрэл, төмрийн түрүү үед Монгол нутагт оршин суугчдын шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл болсон дурсгал
62. Бичин хүнээс оюун ухаант хүнд шилжиж байсан хүмүүс байгалийн ямар бүс нутагт амьдарч байсан бэ?
А. Мөстлөгийн үеийн хүйтэн уур амьсгалын бүсэд
Б. Чулуу элбэгтэй, хайрга бүхий бүсэд
В. Элс ба хайрга бүхий бүсэд
Г. Чийглэг зөөлөн уур амьсгалтай бүсэд
Д. Сэрүүн уур амьсгалын бүсэд
63. Можоогийн хадны зураг аль аймгийн нутагт байдаг вэ?
А. Баянхонгор, Баянлиг сум Б. Өмнөговь, Булган сум
В. Увс, Сагил сум Г. Ховд, Манхан сум
Д. Сүхбаатар, Онгон сум
64. Дараах газар нутгийн түүх дурсгалын холбогдлыг тодруулах
1. Хэнтийн Батширээт а. Цагаан агуй
2. Өвөрхангайн Хархорин б. Хойд Цэнхэрийн агуй
3. Баянхонгорын Баянлиг в. Рашаан хад
4. Ховдын Манхан г. Ярх уул
5. Дундговийн Гурвансайхан д. Мойлтын ам
А. 3а, 4б, 1в, 5г, 2д Б. 1а, 2б, 3г, 4д, 5в
В. 1в, 2г, 3д, 4а, 5б Г. 1а, 2б, 3в, 4г, 5д
Д. 1б, 2д, 3в, 4г, 5а
65. Аль нь монголын түүхийн хуучин чулуун зэвсгийн дунд шатанд оршин амьдрагсдад хамаарахыг тодорхойл. Үүнд:
1. мал аж ахуй үүссэн. 2. Орон сууцны үүсэл тавигдсан
3. газар тариалан үүссэн 4. Овог бий болсон
5. эцгийн эрхт овог үүссэн. 6. Хүн галыг хэрэглэх болсон
7. нас барагсдаа оршуулдаг болсон 8. Эхийн эрхт овог үүссэн
9. гэр сууц үүссэн.
А. 1, 3, 4, 9 Б. 2, 4, 6, 8 В. 1, 3, 5, 7
Г. 2, 4, 6, 9 Д. 3, 4, 5, 7
66. Эртний гэрэлт хөшөө түүхийн ямар эх сурвалжид хамаарах вэ?
А. Хөшөө дурсгал Б. Соёлын үнэт дурсгал
В. Бичгийн дурсгал Г. Орхоны соёл
Д. Эд өлгийн сурвалж
67. Эрт цагт хүмүүсийн төмөрлөг боловсруулж байсан гол арга юу вэ?
А. Зэсийг хар тугалгатай хольж гаргаж авсан
Б. “ Бух дарах ”аргыг хэрэглэж байсан
В. Монгол аргаар гаргаж авсан
Г. Авдран хөөрөг
Д. Тулман хөөрөг
68. Судлаачид монгол нутаг дээр амьдарч байсан хүмүүсийн дунд хэдийд хосолмол гэр бүл үүссэн гэж үздэг вэ?
А. Доод палеолит Б. Дунд палеолит
В. Дээд палеолит Г. Мезолит Д. Неолит
69. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойгоос эртний хүмүүсийн зэсийн хүдэр шатааж ашиглаж байсан уурхайн ул мөр олдсон. Тэгвэл монгол оронд анхны төмөрлөг болох зэс хайлах ажил хэзээ эхэлсэн бэ?
А. 800000 жилийн өмнө Б. 40000 – 1200 жилийн өмнө
В. 1000 – 8000 жилийн өмнө Г. 6000 – 4000 жилийн өмнө
Д. МЭӨ 3000 дахь мянган жилийн өмнө
70. Хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үед эртний хүмүүсийн амьдралд олон ахиц дэвшил гарсан. Түүний нэг болох гал гараж авсан явдал нь аль үед хамаарах вэ?
А. Палеолитийн доод үе
Б. Палеолитийн дунд үе
В. Палеолитийн дээд үе
Г. Мезолитийн үе
Д. Неолитийн үе
71. Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. Дараахь сурвалжуудаас хүрлийн үед хамааралгүй нь аль вэ?
А. Дөрвөлжин булш Б. Буган чулуун хөшөө
В. Нум сум Г. Хиргисүүр
Д. Хадны сүг зураг
72. Хадны сүг зураг, тамганы бичннс, дуртгал зэрэг нь ямар төрлийн сурвалжид хамаарагдах вэ?
А. Бичгийн сурвалж Б. Аман сурвалж
В. Эд өлгийн сурвалж Г. Бүгд зөв Д. Бүгд буруу
73. Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах өгөгдөл доор байна уу?
А. Байгаль цаг уурт өөрчлөлт орж сэрүүн болсон
Б. Нөмөр газар урц маягийн сууц барих болсон
В. Гал гарган ашиглах болсон
Г. Зээтүүт газар тариалангийн эх үүсвэр тавигдсан
Д. Чулууг цуулах болсон
74. Эхийн эрхт овгийн гол шинжийг доорх өгөгдлүүдийн аль нь илэрхийлж байна вэ?
А. Хүн сүргээрээ амьдрах зорилгоор нэгдсэн бүлэг хүмүүс
Б. Аймгийн холбоонд нэгдсэн бүлэг хүмүүс
В. Цэргийн ардчиллын хэлбэр
Г. Цусан холбоо бүхий хүмүүсийн нэгдэл
Д. Төр улс үүсэхийн өмнөх бүлэг хүмүүс
75. Чулуун зэвсгийн үеийн урлагт ан амьтдыг дүрслэхдээ хэрэглэдэг гэдэснийх нь доор зурсан “Зууван дугуй” дүрсийг судлаачид хэрхэн тайлбарладаг вэ?
А. Гэршүүлсэн амьтан болохыг нь илэрхийлсэн тэмдэг
Б. Зэрлэг амьтан болохыг нь илэрхийлсэн тэмдэг
В. Үр төлтэй, эм амьтан болохыг нь илнрхийлсэн тэмдэг
Г. Үржлийг бэлгэдсэн тэмдэг
Д. Ямарваа нэгэн тайлбар байхгүй.
76. Дараах дурсгалуудын аль нь чулуун зэвсгийн үеийн хадны зурагт багтахгүй вэ?
А. Ховд аймаг Манхан сумын Хойт цэнхэрийн агуй
Б. Хэнтий аймаг Биндэр сумын Бичигт хадны зураг
В. Увс аймаг Сагил сумын Можоогийн хадны зураг
Г. Баян Өлгий аймгийн Улаан хус сумын Цагаан салаагийн хадны зураг
Д. Бүгд багтана.
77. Монгол нутаг дахь Дөрвөлжин булшийг зан үйл, ёслолын зориулалтаар нь хоёр ангилдаг. Аль нь зөв хариулт вэ?
А. Дөрвөн буландаа өндөр шонтой, Дөрвөн өнцөгт хүрээтэй
Б. Дөрвөн талын хүрээ нь нам, Хавтгай чулуун дараастай
В. Дөрвөн талдаа хүрээ чулуутай, урд хашлага нь хонхойсон
Г. Оршуулах ёслолын, Тахилга ёслолын байгууламжтай
Д. Хойлго үйлдсэн шинж тэмдэгтэй, Хойлго үйлдсэн шинж тэмдэггүй.
78. Дараах дурсгалуудын аль нь Монгол нутаг дахь хамгийн эрт үед холбогдох түүхийн дурсгал вэ?
А. Эртний хүмүүсийн амьдарч байсан бууц суурин
Б. Эртний хүмүүсийн үлдээсэн булш оршуулга
В. Эртний хүмүүсийн үлдээсэн хадны зураг
Г. Эртний хүмүүсийн амьдарч байсан хот суурин
Д. Эртний хүмүүсийн үлдээсэн буган хөшөө
79. Чулуун зэвсгийн үеийн хүмүүс “ Сөрөгт ясан жад” – ыг ямар зориулалтаар хэрэглэдэг байсан бэ?
А. Том амьтдыг агнах зориулалтаар
Б. Жижиг амьтдыг агнах зариулалтаар
В. Загас агнах зориулалтаар
Г. Аж ахуйн зориулалтаар
Д. Гоёл чимэглэлийн зориулалтаар
80. Монголын түүхэн дэх Энеолитийн үе гэдэг нь дараах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?
А. Хуучин чулуун зэвсгийн үе
Б. Дунд чулуун зэвсгийн үе
В. Шинэ чулуун зэвсгийн үе
Г. Зэс чулуун зэвсгийн үе
Д. Хүрэл зэвсгийн үе
81. “ Үргэлжийн салхитай байдаг уулын онь хөтөл дээр галлах амыг нь салхи өөд харуулсан зуух барьж, түүнд илч ихтэй түлш хийн, тэр түлш дээрээ төмрийн хүдэр овоолоод гал оруулж төмөр хайлан авна.” Энэ төмөрлөг боловсруулалтын ямар арга вэ?
А. Хяс Б. Бух дарах В. Хөөрөгдөх
Г. Тулмаар хөөрөгдөх Д. Ийм арга байхгүй
82. Дараах дурсгалуудаас аль нь Неолитын үед холбогдох вэ?
А. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Цагаан агуйн дурсгал
Б. Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойт цэнхэрийн агуйн зураг
В. Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлингийн суурин
Г. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Холтост нугын дөрвөлжин булш
Д. Завхан аймгийн шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын буган хөшөө
83. Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн үлдээсэн урлагийн дурсгалын нэг болох “Сэлэнгэ”- ийн хэмээх тодотгол бүхий Улаан зосон зургийн гол дүрслэл аль нь вэ?
А. Ан гөрөө, нум сум б. Ахуй амьдрал в. эх хүн
Г. амьтны дүр д. Дөрвөлжин хүрээ, олон цэг
84. Монгол нутаг дахь эртний хүмүүс байгаль дахь бүтээгдэхүүнийг түүвэрлэх буюу бэлнээр нь авч хэрэглэж байснаа яваандаа өөрсөддөө зориулан үйлдвэрлэх болсон байна. Энэхүү өөрчлөлтийг түүхийн шинжлэх ухаанд хэрхэн нэрийддэг вэ?
А. Палеолитын хувьсгал б. Мезолитын хувьсгал
В. неолитын хувьсгал г. энеолитын хувьсгал
Д. Хүрэл зэвсгийн хувьсгал
85. Хүрэл, төмрийн түрүү үеийн томоохон дурсгал, бие даасан соёл болох “Чандманий дурсгал” хаана байдаг вэ?
А. Ховд аймгийн Манхан сум Б. Ховд аймгийн Чандмань сум
В. Увс аймгийн Улаангом сум Г. Увс аймгийн Сагил сум
Д. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум
86. Улаан зосоор зурсан тэмээний зураг бүхий хадны зураг Монгол нутгийн хаанаас олдсон бэ?
А. Ховд аймгийн Манхан сум Цэнхэрийн агуй
Б. Увс аймгийн Улаангом сум Чандмань уул
В. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум Цагаан ус
Г. Өвөрхангай аймгийн Богд сум Тэвш уул
Д. Дорнод аймгийн Булган сум Норовлин уул
87. Монгол нутаг дахь эртний хүмүүс Хүрэл ба Төмөр зэвсгийн түрүү үеэс нүүдлийн мал аж ахуйг голлон эрхлэх болсон нь дараах хүчин зүйлийн алинаас нь хамааралгүй вэ?
А. Малаас гарах бүтээгдэхүүн арвин
Б. Хот суурин байгуулах боломжгүй байсан
В. байгал цаг уурын нөхцлөөс хамаарсан
Г. газар тариалан эрхлэх боломжгүй байсан нь
Д. Б ба Г зөв
88. Монгол нутаг дахь хадны зургийн дурсгалыг холбогдох үетэй нь тохируулна уу.
1. Цамбагаравын хадны зураг а. чулуун зэвсгийн үеийн хадны зураг
2. Чулуутын голын хадны зураг б. Хүрэл зэвсгийн үеийн сийлмэлзураг
3. Гацууртын амны хадны зураг в. Сэлэнгийн зосон зураг
4. Ишгэн толгойн хадны зураг г. эртний улсуудын үеийн зураг
А. 1а 2б 3в 4г Б. 1б 2а 3г 4в
В. 1г 2б 3в 4а Г. 1б 2а 3в 4г Д. 1б 2в 3а 4г
89. Монгол нутаг дахь “Буган чулуун хөшөө”- г судалсан эрдэмтэд уул дурсгалыг гурав ангилсан байх бөгөөд эдгээрийн хоёр нь 1. Бугыг загварчлан дүрсэлсэн хөшөө 2. Амьтны дүрсгүй буган хөшөө бол гурав дахь ангилал аль нь вэ?
А. Гахай дүрсэлсэн буган хөшөө Б. Зээр дүрсэлсэн буган хөшөө
В. янгир дүрсэлсэн буган хөшөө г. амьтдын бодит дүрст хөшөө
Д. Тамга дүрсэлсэн буган хөшөө
90. Монгол дахь Дөрвөлжин булшнаас олдсон сумын зэвийг судлаачид хэрхэн ангилсан байдаг вэ?
А. Чулуун зэв, ясан зэв Б. Хүрэл зэв, ясан зэв
В. зэс зэв, төмөр зэв г. төмөр зэв, ясан зэв
Д. Дуут зэв, онгит зэв
91. Монгол нутаг дахь эртний хүмүүёийн нийгмийн амьдралд Эцгийн эрхт ёс ноёлох болсон он цагт аль нь хамаарах вэ?
А. НТӨ 8000 жилээс Б. НТӨ 3000 жилээс В. НТӨ 2000 жилээс
Г. НТӨ 1000 жилээс Д. НТ 1000 жилээс
92. Монгол нутагт 300 000 жилийн тэртээ хүн оршин амьдарч байсныг илтгэх түүхийн дурсгал аль нь вэ?
А. Баянхонгор аймгийн Баянлиг сум Цагаан агуйн дурсгал
Б. Баянхонгор аймгийн Өлзийт сум Уранхайрхан
В. Дундговь аймгийн Гурвансайхан сум Ярх уул
Г. Дорнод аймгийн Булган сум Норовлин уул
Д. Ховд аймгийн Алтай сум Барлагийн гол
93. Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Ишгэн толгойн хадны зураг дараах ангиллын алинд нь багтах вэ?
А. Бодит байдлаар дүрсэлсэн зосон зураг
Б. Зураагийн улаан хадны төрлийн зураг
В. бодит байдлаар дүрсэлсэн сийлмэл зураг
Г. загварчлан дүрсэлсэн сийлмэл зураг
Д. Ямарваа нэгэн төрөлд хамаардаггүй
94. аль нь хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуйд хамаарахгүй вэ?
А. Ангийн аж ахуй Б. үр үндэс түүх аж ахуй
В. мал аж ахуй г. газар тариалан д. В ба Г хариулт зөв
95. Чулуун зэвсгийн үеийн урлагт ан амьтдыг дүрслэхдээ хэрэглэдэг гэдэснийх нь доор зурсан “Зууван дугуй” дүрсийг судлаачид хэрхэн тайлбарладаг вэ?
А. Гэршүүлсэн амьтан болохыг нь илэрхийлсэн тэмдэг
Б. Зэрлэг амьтан болохыг нь илэрхийлсэн тэмдэг
В. үр төлтэй, эм амьтан болохыг нь илэрхийлсэн тэмдэг
Г. үржлийг бэлгэдсэн тэмдэг
Д. Ямар нэгэн тайлбар байхгүй
No comments:
Post a Comment