Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Monday, March 24, 2014

Дундад зууны хот Лекц



Дундад зууны хот
Түрүү дундад зууны үед хот үүсэх нөхцөл муу байжээ. Энэ үед Ромоос үлдсэн хот байсан бөгөөд нэг бол тамгатай хутагтын өргөө эсвэл шашны төв байдаг байна. Ромын эзэнт гүрний үеэс Итали, Флоренц, Франц, Австрийн Вена, Лондон хотууд хөгжсөн.
 
X-XI зууны баруун Европын аж ахуйд үндсэн өөрчлөлт гарчээ.
*         Үйлдвэрлэх хүчний өсөлт эрчимтэй болсон. Хөдөө аж ахуй хөгжихөд араасаа мал аж ахуйг хөгжүүлсэн. Гэтэл гар урлал, МАА- тай зөрчилд орсон.
*         Арилжааны салбар боловсронгуй болж жин тээвэр багасч яармаг худалдаа, захууд бий болж, зоос хэрэглэн эдийн засагт өөрчлөлт орсон.
*         ХАА-н тариалалт нэмэгдсэн
*         Мөн төр, шашин 2-уулаа шинэ хотуудыг дэмжиж байсан. Учир нь хотууд мөнгөний байнгын эргэлттэй тул феодал ноёдууд ч гэсэн өөрийн газарт байхад нь ашигтай байв. Гэвч татвар авах нь улам нэмэгдэж байв. Зах зээл хөгжихөд захаас феодал ноёдууд эрх ашгаа хангахын тулд харьяатаас гувчуураа нэмэгдүүлж, ядуучууд нь өөрийн амьжиргааны зүйлээ өгнө. Харин 2-уулаа хотын таваар мөнгөний харилцааг хөгжихөд түлхэц өгсөн.
*         Ийнхүү феодал ноёдын мөлжлөг эхлэж тариачны аж ахуй сүйрч хотруу орж амьдран хотын хүн ам нэмэгдсэн. Энэ нь эсэргүүцэл тэмцлийн нэг хэлбэр байсан.
*         10-11-р зуунд ХАА-аас ГУ салан тусгаарласан. Арилжаанд дэвшил гарч хотууд хөгжсөн.                  
Византын хотын барилга

 
Хотууд газрын эзэдүүдтэй хийсэн тэмцэл
Хот нь газрын эздэд бүрэн захирагдаж байжээ. Хотынхон тухайн газрын эзнээсээ хараат байхаас гадна феодалууд үлэмж хэмжээгээр татвар авдаг байв. Энэ татвар нь эцэстээ “Комун” хөдөлгөөн үүсгэв. Хөдөлгөөн 10-13-р зууны үед бүх л Европод өрнөж байсан. Эхлээд эдийн засгийн бослого гарсан бөгөөд дараа нь улс төрийн бослого гарсан байна. Энэ нь чөлөөт хот болохын үндэс  байв.                                      Комуны хөдөлгөөн нь
Комуны хөдөлгөөн нь тодорхой нэг феодалын эсрэг тэмцсэнээс биш феодлын нийгмийн эсрэг тэмцээгүй юм. Тэмцлийг доорхи хэлбэрээр явуулсан
*         1.Энхийн ба гэрээ хэлэлцээрээр
*         2.Төлбөр төлөх
*         3.Зэвсэгт тэмцэл
Жижиг, дунд хотууд эдийн засгийн хөнгөлөлт олдог байснаас эрх чөлөөгөө худалдаж авч чаддагүй. Эрх чөлөөт хотыг Комун хот гэнэ. Ийм хот болохын тулд зэвсэг барьж тэмцэж байв. Уг тэмцэлд хөндлөнгөөс вангууд оролцож байлаа. Энэ нь феодал ноёныг хотоос нь салгаж эдийн засгийн хувьд унагаах гэсэн санаа юм. Өмнөд Францын хотууд ямар ч цус урсгалгүйгээр Комун хот болсон байдаг.
Хотууд эрх чөлөөгөө олохын дулд тэмцэл хийжээ.
Мэсчин боол гэж хэн бэ?
9-11-р зуунд ихэнх Францын хотууд Комун хот болсон. Хойд Франц нь хөгжлөөр сул учир ихэнхдээ зэвсэгт тэмцэл хийж байж эрх чөлөөгөө олж авсан байна. Зарим хотууд нь зэвсэгт тэмцэл хийгээд ч олж авч чадаагүй. Вангийн өөрийн домен дээр байсан хотууд эрх чөлөөгөө бараг олж чадаагүй. /Францын төв, Английн төв хэсгийн хотууд/ байв. Мөн энэ үед хотын оршин суугчид хувийн эрх чөлөөгөө олж авсан. Комуны хөдөлгөөний үр дүнд 1 жил 1 хоног болоод эрх чөлөөтэй болдог байв.
Хотын давхрага бүрэлдэн тогтсон нь
Хотынхон гэдгийг Бюргер гэдэг ойлголттой адилтган үздэг. Германы Бюрг гэсэн үг. Хотынхон өмч, нийгмийн байр сууриар харилцан адилгүй байв. Хотынхны чинээлэг хэсгийнхэнийг
*         1.Патриций/баян худалдаачин, гар урчууд, байшингийн эзэд/
*         2. Дундчууд/Гар урчууд, худалдаачид, иргэд/
*         3. Ядуучууд буюу плебейчүүд


12-13-р зууны үед бүрэн эрхт иргэдийг Бюргер хэмээн нэрлэх болсон. 14-15-р зуунд зөвхөн баян чинээлэг хотын дээд зиндааныханыг Бюргер гэдэг болсон. Энэ Бюргерүүдээс шинэ үеийн хөрөнгөтнүүд гарч ирсэн. Хотын хүн ам нь феодалын нийгмийн амьдралд онцгой байр суурь эзэлдэг болжээ.
Хотын хүн ам бүрэлдэн тогтсон нь
Хотын хүн амын дунд  гар урчууд зонхилох хувийг эзэлдэг байв. Гар урчууд өөрсдийнхөө зах зээлийг аливаа өрсөлдөөнөөс хамгаалах үүднээс нэгдэл цех байгуулжээ. Нэг хотод хэдэн цех байдаг. Парист 380 цех байсан баримт байсан гэдэг.Гар урлалын чиглэлээр нэг л цех байна. /гуталчны, оёдолчны /г.м. Цехэд гар урлалын газрууд харъяалагдана. Гар урлалын эзнийг мастер гэнэ.Өөрийн сууцандаа үйл ажиллагаа явуулах ба үүнд нь дэд мастер шавьтайгаа ажилдаг. Ихэнхдээ 4-н шавьтай байдаг байсан. Мөн гэр бүлийн гишүүд ажилладаг байв. Бүх мастерууд хуран чуулж үйлдвэрлэлийн дотроосоо цехийн даргаа сонгоно. Хот хөгжихийн хэрээр чанартай бүтээгдэхүүн хийх, бие биедээ харилцан туслах, үйл ажиллагаа жигд байх, бусдынхаа хөдөлмөрийг завшихгүй байх зэрэг шаардлага гарсан.
Тиймээс оройн цагаар лааны гэрэлд ажиллахыг зогсоох, технологийн зөрчил гарвал торгууль тогтоох, шавийн тоог тогтоох зэрэг асуудлууд яригдаж байв. Шавийг бүр багаас нь 7-8-н наснаас нь авчирч мастерийн гэрт суулгана. Дэд мастер байхдаа мастераасаа хөлс авна. 15-р зууны эхэн үед дэд мастерууд бие дааж байв.
Цехийн үйлдвэрлэл
Энэ үед хөдөлмөрийн хуваарь болхи нэг газар төвлөрч байв. Комун хотод нэхсэн торгоны утсаар л торго нэхэх бөгөөд түүхий эдийг хямдаар ашигтайгаар авч чаддагүй байв. 15-р зуунаас мөнхийн дэд мастер хүмүүс болов. Дэд мастер зөвхөн 2 тохиолдолд мастер болдог байв.
*         Хүргэн нь болж
*         2. Хүү нь болж мастер болдог байсан.
Тиймээс 15-р зуунаас эхлээд дэд мастеруудын холбоо байгуулжээ. Энэ холбоондоо ажлын хөлс, цаг хугацааны, өөр бусад асуудлуудыг тавьдаг байв. Цехүүд болон дэд мастеруудын холбоо хоёрын хооронд зөрчил тэмцэл гарах болжээ. Цехийн явцууруулах үед зарим цехүүд чинээлэг болж, зарим нь доройтон ядуурч хаагдаж байв. Тэр нөхцөлд ах цех, дүү цех гэдэг нэр бий болжээ. Энэ үед баян цех нь ядуу цехээ өөртөө уусган авч үйл ажиллагаа нь өргөждөг байв. Цехийн том дарга мастерийн эрх мэдэл нэмэгдэж нөлөө бүхий албан тушаалтан болсон. 
Их сэтгэгч Леонарда Да Винчи Флоренцийн цехийн сурагч байжээ.
Дараагийн шатанд хөдөлмөрийн хуваарьтай болсон. /мануфактур гарч ирсэн/. Энэ шатанд шилжихэд хөрөнгөтний нийгэм гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор хөлсний ажилчид гарч ирнэ. Гадаад асуудал:  Хотын амьдралд хэрхэн оролцсон бэ? Гэвэл хотын захиргаанд өөрийн гэсэн эрх мэдэлтэй, байр суурьтай болохын тулд хотын захиргаатай эрх мэдлийн төлөө тэмцсэн. 
Өөрөөр хэлбэл улс төрийн тэмцэл байсан. Хамгийн нөлөөтэй хүмүүсийн тоонд алт мөнгөний дархан, барилгачны цехийн ажилчид байв. 2 дахь давхарга нь худалдаачид байв. Үүний нэгдлийг Гильди гэдэг байв. Гильди нь худалдаачдын эрх ашгийг хамгаалдаг байв. Гильдийн эрх мэдэл өвөрмөц шав болохгүй байв.  Худалдаачдын нэгдэл Гильдийг тодорхойлж, Ганза хойт америкийн хотуудын холбоо болов. Ганза холбоо нь өмнөд ГЗ-ын холбоотой ойр бөгөөд хөгжил багатай Хойд Германы нутаг нэгдэв. Нэгдсэний гол зорилго нь 1/өөрийн гэсэн усан онгоцтой болсон. 2/гишүүдийн эрх ашгийг хэзээд хамгаалдаг байсан.Уг холбоо нь эдийн засгийн талаар холбоотой орон болгонд, тухайлбал Итали, Франц, Хятадад өөрийн төлөөлөгчөө суулгадаг байсан. Сүүлдээ уг холбоо хүчирхэгжиж өөр гэсэн зэвсэгтэй болж өөрсдийн эрх ашгийн төлөө дайн хүртэл хийдэг байсан. 3 дахь давхарга нь гуйлгачид байв. Гуйлгачидын талаар баримтлах бодлогыг хүртэл гаргадаг байжээ. Гуйлгачин хүн гэдэгт 1/тариачдаас доройтсон хэсэг 2/дайн байлдааны улмаас өөрийн гэсэн хөрөнгөгүй хүмүүсийг багтаадаг байжээ. Гуйлгачидад гуйлга гуйх өдөр, цаг, газрыг зааж өгдөг байсан. Тогтоосон цагаас эрт гуйвал хөөж, яр шархаа иргэдэд харуулахыг хориглосон байдаг.
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн эрт, дундад зууны үе “Долчиногийн бослого ”
        14-р  зууны үед хойт Италид хуучин лам байсан Долчиногоор удирдуулсан тариачны бослого гарав. Уг бослого 1303 онд Прам мужид гарч 1307 он хүртэл үргэлжилсэн. Долчиногийн бослого “Апостолийн ах дүү нар” гэж нэрлэгдсэн дундад зууны үеийн  
·         Нэг хөдөлгөөнтэй холбоотой гарсан. Долчино өмч ба баялаг бол ертөнцийн хамгийн муу муухайн гол шалтгаан гэж сургадаг байв. Газрыг нийгэмчлэхийг уриалж байснаар Долчиногийн үзэл бол ядуу тариачдын патриархал хүй нэгдлийн шинжтэй байв. Тэр нийгмийн шударга ёс бүрэн ноёрхсон “мянган жилийн бурхны хаанчлал” манай ертөнцөд ирнэ гэж хэлдэг байв.  
·         Мөн хүч хэрэглэх арга хэмжээг үгүйсгэж байгаагүй манай ертөнцөд “бурхны хаанчлал” ирэхэд дарлагдагчид өөрсдөө бэлтгэх хэрэгтэй гэж үзэж байв. Мөн тэдний талынхан зөвхөн хойт Парм муж төдий биш хойт Италийн бусад мужуудаар олон байсан. Тариачдын хөдөлгөөн их өргөн шинжтэй болж ирэхийн хамт Авиньоны
·         Пап 5-р Клинент үүний эсрэг загалмайтны эсрэг аян дайн зарлав. Феодалийн эсрэг босогчдийг уул өөд түрж тэнд нь бут цохив. Долчино өөрөө хүндээр залхаагдсаныхаа дараа цаазлагдав. Түүний бослого нь Баруун Европын түүхэнд Английн Уот Тайлер, Францын Жакер, Чехийн тариачны дайн, Унгерийн Куруугийн хөдөлгөөн эцэст нь Германы тариачдын их дайн зэрэг дундад зууны сүүлийн тариачны их дайныг хойноосоо дагуулсан юм.
Оюутан та дараах даалгаварыг хийгээрэй.
·         Эртний хот улсын хөгжил, онцлогийг орчин үеийн хотын үйл байдалтай харьцуулан бяцхан эрэгцүүлэмж бичээрэй.
·         Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил ямар түвшинд байна гэж үзэж байна. Түүнд хувь хүн чиний гүйцэтгэх үүрэг
У.Гонгоржав.Дундад зууны түүх.УБ.2012.тал-51-53

No comments:

Post a Comment