Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Thursday, February 27, 2014

Улс төр хичээлийн тест



Улс төр тест-1
1.Улс төрийн шинжлэх ухаан нь хэдэн оноос бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн бэ?
  А.1945 оноос    Б.1950 оноос   В.1960 оноос   Г.1970 оноос
2...........гэдэг нь нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцаанд нийгмийн нэг юмуу хэд хэдэн бүлгээс өөрсдийн хүсэл зоригийг нийгмийн бусад хэсэгт тулган хүлээлгэх чадвар мөн . А.Улс төр    Б. Нам    В.Засаглал   Г. Сонирхолын бүлэг
3.Легитим гэдэг нь ................гэсэн утгатай .............үг юм.
А.Хааны засаглал,Англи   Б.Язгуурын,Итали,В.Хууль ёсны,Франц  Г.Эрх мэдэл,Грек
4.Хувь хүний онцгой авъяас чадварт суурилсан байдаг харизмат аль нь вэ?

А.Уламжлалт   Б.Хууль ёсны     В.Харизмат     Г.Аль нь ч биш
5.Эрх мэдэл нь үеэс үед дамжигдан байдаг хаадуудын үеийг ямар легитимд хамааруулах вэ?
 А.Уламжлалт   Б.Хууль ёсны     В.Харизмат     Г.Аль нь ч биш
6.Хөрөнгө мэдээлэл,дэмжигчид ,хамтран зүтгэгчдийн тоо,зохион байгуулалт зэргийг......гэнэ.
 А.Засгийн объект    Б.Засгийн субъект  В.Засгийн газар  Г.Засаглалын нөөц
7.Улс төрийн системийн оролт нь шаардлага ба дэмжлэгээр,гаралт нь шийдвэр ба үйлдлээр илэрнэ гэж үздэг эрдэмтэн хэн бэ?       А.Г.Алмонд  Б. Д.Истон   В.М.Вебер    Г.Аль нь ч биш
8.Улс төрийн системийн онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд нь ..........................,....................... нар юм.
9.Улс төрийн системийн хамгийн анхны ангилалыг хэн хийсэн бэ? А.Платон   Б.Аристотель    В.Греклит   Г.Сократ
10.Ангит хандлагын нийгэм нь ангиудаас бүрддэг бөгөөд улс төр нь эдгээр ангиудын хоорондын харилцаагаар тодорхойлогдоно гэж үздэг эрдэмтэдийг олно уу?
А.К.Маркс,Ф.Энгльес     Б.Г.Альмонд,Д.Истон  В.Макиавелли   Г.Аль нь ч биш
11.Нийгэмд гарал үүсэл,сэтгэл зүй зохион байгуулалт зэргээрээ олон түмнээс давуу цөөнх хэсэгт ямагт байж төр байнга барьдаг нь ............хандлага юм.     А.Ангийн    Б. Олонхийн    В.Элитийн    Г.орчин үеийн
12.Хэрэгжүүлэх магдлалтай ул үндэстэй бодлогод суурилахын оронд олон түмний сэтгэл хөдлөлд тулгуурласан улс төрийн бодлогыг.......... гэнэ.      А.Ардчилал    Б. Улс төрийн засаглал   В.Сонгууль   Г.Популизм
13.1991 оны дэлхийн банкны хөгжлийн эдийн засгийн асуудлаархи бага хурал...........сэдвийн дор хуралдсан бөгөөд энэ үеэс олон улсын практикт энэхүү нэр томъёог хэрэглэж ирсэн.  А. Даяаршил   Б.Сайн засаглал  В.Дэлхийн бодлого  Г.Байгаль ба хүн
14.Нөхөж бичнэ үү? ....................гэдэг нь хувийн ашгийн төлөө бус бүлгийн буюу нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураараа үүсгэн байгуулсан байгууллага ба хөдөлгөөн юм. 
15.Улс төрийн намын туйлын зорилго..........................................юм.
16.Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цуглралт,бослого ба ихэвчлэн засгийн газар ,төрийн үйл ажиллагааг эсэргүүцдэг түр эсвэл богино хугацааны нэгдсэн бүлэг
А.Эвлэл холбооны   Б.Байгуулагжсан   В.Аномик    Г.Эвлэл холбооны бус
17.Цэрэг зэвсэглэл,арми сүм хийд,зэрэг субьектийг шууд удирдлаган доороо зохион байгуулалттай үүсгэн байгуулж өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг бүлэг.  А.Эвлэл холбооны   Б.Байгуулагжсан   В.Аномик    Г.Эвлэл холбооны бус
18.Өөрийн гэсэн тодорхой зорилго чиглэл,зохион байгуулалттай улс төрийн зорилгыг агуулсан төрийн дотоод,гадаад үйл ажиллагаанд нөлөө үзүүлэгч бүлэг А.Эвлэл холбооны   Б.Байгуулагжсан   В.Аномик    Г.Эвлэл холбооны бус
19.Зохион байгуулалтгүй боловч голдуу яс үндэс угсаа гарал,арьс өнгө,зан заншил хэл,шашин шүтлэг нийгмийн байдал зэргээрээ нэгдсэн бүлэг   А.Эвлэл холбооны   Б.Байгуулагжсан   В.Аномик    Г.Эвлэл холбооны бус
20.Улс төрийн ухамсарын хэв шинжийг доорх 2 хэлбэрт хуваадаг А........................Б....................
21.Олон нийтийнулс төрийн ухамсар нь хөдөлгөөнт буюу......................... , тогтонги буюу.......................... гэсэн ангилалтай.
22.Манлайлалын тухай эртний ойлголтыг баатрууд ба цэргийн жанжидтай холбон тайлбарласан эрдэмтэн
А.Геродит    Б.Цецирон  В.Аристотель   Г.Платон
23...........нь Манлайлалагч  гэдэг нь бүх нийгэм өөрийн ноёрхлыг хадаглагч нийгмийн хэв журмыг тогтооход дурын хэрэгслийг ашигладаг хаан гэж тодорхойлсо   А.Геродит    Б.Ницше  В.Аристотель   Г.Макиавелли
24.Биологийн өндөр хэмжээнд манлайлагч хүнийг бий болгох хэрэгтэй гэж хэн хэлсэн бэ?
А.Геродит    Б.Ницше  В.Аристотель   Г.Макиавелли
25.Манлайлалыг шинж төлөвийн онолын үүднээс тайлбарлах явдал ......зууны эхэн үед Өрнөдийн улс төр судлалд өргөн дэлгэрсэн.   А.17р зуун  Б.18р зуун  В.19р зуун   Г.20р зуун
26.Дэмжигч олон түмнийхээ үйл ажиллагааны зорилт чиглэлийг тодорхойлж удирдан манлайлдаг нь.................манлайлагч юм.   А.Зуучлагч   Б.Удирдагч   В.Хүүхэлдэй   Г.Гал унтраагч
27.Зөвхөн олон түмэн дагалдагч нарынхаа хүсэл зоригыг илэрхийлж тэдний эрэлт хэрэгцээ улс төрийн сонирхолыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэг нь.....................манлайлагч юм. А.Зуучлагч   Б.Удирдагч   В.Хүүхэлдэй   Г.Гал унтраагч
28.Өөрийгөө дэвшүүлэн хүрээлэгчдээс олон талаар хамаардаг бөгөөд бусдыг өөртөө итгүүлэн татах нь ихээхэн чухал байдаг нь.................................манлайлагч юм.  А.Зуучлагч   Б.Удирдагч   В.Хүүхэлдэй   Г.Гал унтраагч
29.Тухайн үед өрнөж буй үйл явдалд онцгой байр суурьтай оролцох гол асуудлыг цаг үед нь шийдвэрлэх нь...........манлайлагч юм.  А.Зуучлагч   Б.Удирдагч   В.Хүүхэлдэй   Г.Гал унтраагч
30.Лобби гэдэг нь ......................... гэсэн утгатай.....................үг юм.
31.Либрализм гэдэг нь ямар утгатай үг вэ? А.Эрх чөлөө гэсэн Латин үг  Б. Ард түмэн,Франц В.Тусгаар ,Грек Г.Аль нь ч биш
32.Санал хураалт явуулах замаар улс төрийн сонголт хийхийг...... гэнэ. А.Санал    Б.Лобби   В.Сонгууль   Г. Сонирхол илэрхийлэх
33.Тойрогт хүмүүсийг нэр дэвшүүлэх ба хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялсанд тооцдог нь...............................систем юм. А. Холимог   Б.Пропорциональ   В.Можритар   Г.Аль нь ч биш
34.Парламентийн суудлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцүүлэн хуваарилах нь..............систем юм. А. Холимог   Б.Пропорциональ   В.Можритар   Г.Аль нь ч биш
35.Тодорхой нэг хэсгийг намд,нэг хэсгийг хүнд өгөхөөр санал хураалт явуулдаг нь сонгуулийн ........................................систем юм. А. Холимог   Б.Пропорциональ   В.Можритар   Г.Аль нь ч биш
36.Ардчилалын үзэл баримтлал нь эртний ............... улсаас эхлэлтэй. А. Грек,Ром   Б. Франц,Итали   В.Орос,Хятад   Г. Аль нь ч биш
37.Монголд хэдэн онд ардчилсан хувьсгал өрнөсөн бэ? А.1911 он   Б.1921  В.1960   Г.1990
38.Ямар нэгэн төлөөлөгчгүй оролцдог ардчиллын хэлбэр . А.Шууд  Б.Төлөөллийн   В.Бүлгийн   Г.Аль нь ч биш
39.Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцдог ардчиллын хэлбэр
А.Шууд  Б.Төлөөллийн   В.Бүлгийн   Г.Аль нь ч биш
40.Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан хугацааг ол А.1990,01,13   Б.1990 ,02,17   В.1990 ,03,15   Г.1990,04,21
41.Үндсэн хууль бол төрийн дээд байгууллагууд,тэдгээрээс чиг үүргээ гүйцэтгэх журам,хоорондын харилцаа,бүрэн эрх,хувь хүн төр хоёрын хоорондын харилцаа зэргийг тодорхойлсон эрх зүйн шинж байдлын нийлбэр юм гэж хэн хэлсэн бэ?                А.Ф.Лассаль     Б.К.Гессе    В.Г.Еллинск   Г.Ж.Бюрдо
42.Үндсэн хуулийн асуудал эрхийн асуудал биш хүчний асуудал юм. Тухайн  орны бодит үндсэн хууль бол хүчний бодитой харьцаанд оршдог бөгөөд бичигдмэл үндсэн хууль чухамхүү хэдийд ач холбогдолтой найдвартай үйлчилдэг гэвэл хүчний бодит харьцааг жинхэнэ ёсоор илэрхийлж чадсан тохиолдол юм. Гэж хэн хэлсэн бэ?
А.Ф.Лассаль     Б.К.Гессе    В.Г.Еллинск   Г.Ж.Бюрдо
43.Үндсэн хууль бол нийгмийн үндсэн эрх зүйн байдлыг тодорхойлдог ба удирлагын шинжтэй зарчмыг тогтоож үүний үндсэн дээр улс төрийн нэгдлийг хангаж бүрдүүлэх төрийн зорилтыг биелүүлдэг гэж хэн хэлсэн бэ?
А.Ф.Лассаль     Б.К.Гессе    В.Г.Еллинск   Г.Ж.Бюрдо
44.Монгол улс хэдэн үндсэн хууль баталсан бэ? А.1   Б.2   В.3   Г.4
45.Монгол улсад хэд хэдэн онд үндсэн хууль баталсан бэ?  Хариулж бичнэ үү?

4 comments: