Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Tuesday, February 18, 2014

Бага ангийн багшийн 1а, б, в, г, д, МХУЗ 1а, б ангиудын II улиралд "Монголын түүх" хичээлээр хийх бие даалтууд



Бага ангийн 1а, б, в, г, д ангиуд 2014 оны 2-р улиралд “Монголын түүх” хичээлээр дараах бие даалтууд хийнэ.
Нэгдүгээр бие даалт:
1   Д.Гонгор “Халх товчоон” номоос

  • Номыг унших
  • Гол агуулгыг багцлах 
  •  Овог, аймгийн тухай, гол шинж, гол агуулгыг товчлон бичих

2    “Монголын нууц товчоо” номноос

  • Монголчуудын угсаа гарлын талаар унших
  • Гол агуулгыг товчлон бичих

3     Дээрх 2 номын агуулгын хүрээнд дараах сэдвүүдээс сонгон авч эсээ бичнэ үү?
o   Монголчуудын угсаа гарал, нэрийдэл
o   Монгол овгийн үндсэн шинж
o   Эхийн ба эцгийн эрхт ёсны онцлог
Бие даалт шалгах шалгуур:
·         2014.03.21нд сүүлийн хугацаа учир хугацаандаа амжиж өгөөрэй.
/ Хугацаандаа өгсөн эсэх-5 оноо/
·         Номыг уншиж тэмдэглэлээ бичгийн цаасан дээр гараар цэвэрхэн бичсэн байна.
/Гол агуулгыг нэгтгэн, дүгнэн бичсэн эсэх-30 оноо/  2014.03.07 нд энэ хэсгийг шалгана.
·         Тэмдэглэлээс асуулт асуух тул сайн уншиж судлах
/Уншиж, бичсэн зүйлээ өөрийн болгож ойлгосон эсэх-25 оноо/ 2014,03,14 нд энэ хэсгийг шалгана.
·         Сэдвээс сонгон эсээ бичих ба тэмдэглэлийн агуулгаа ашиглах
/Эсээний шалгуур хангасан эсэх-50 оноо/40 оноо/ Нийт-100 оноо/ 2014.03.21 нд энэ хэсгийг шалгана.

Хоёрдугаар бие даалт:

  •     Архангай аймгийн музей үзэх
  •         Нэг үзмэр сонгон авч бичил судалгаа хийх   
Жнь: Тус музейд байх энэхүү морь ямар учраас байгаа болон хэний морь болох зэргийг судлан тэмдэглэл хөтлөөрэй. Өөрөө энэ тухай сайн судлаарай. Дараа нь танай ангид энэ үзмэрийг сонгон авсан хүүхдийг судлан мэдээлэлээ нэгтгээрэй. Эцэст нь та хэд баг үүсгэн бусдад энэ үзмэрийн талаар мэдээлэл дамжуулаарай.
 Иймэрхүү байдлаар хийвэл бие даалтын шалгуурт нийцнэ гэдгийг анхаарна уу.
Бие даалт шалгах шалгуур:
·         2014.04.17 нд сүүлийн хугацаа учир хугацаандаа амжиж өгөөрэй.
/ Хугацаандаа өгсөн эсэх-5 оноо/
·         Нэг үзмэр сонгон авч түүний талаар судлан тэмдэглэл хөтлөх
/Тухайн үзмэрийн хэдий үед холбогдох, ямар зориулалттай хийгдсэн, хэн бүтээсэн ямар түүхтэй гэх мэт гол агуулгыг гарган үзмэрийн талаар бүрэн мэдээлэл боловсруулсан эсэх-35 оноо/  2014.04.07 нд энэ хэсгийг шалгана.
·         Тэмдэглэлээс асуулт асуух тул сайн уншиж судлах
/Уншиж, бичсэн зүйлээ өөрийн болгож ойлгосон эсэх-30 оноо/ 2014.04.14нд энэ хэсгийг шалгана.
·         Ижил үзмэр авсан нь баг болж санаагаа нэгтгэн бусдад тайлбарлах
/Хийсэн зүйлээ бусдад тайлбарласан эсэх-30 оноо/ нийт-100 оноо 2014.04.21нд энэ хэсгийг шалгана



Эсээ хэрхэн бичих талаар ЭНД ДАРЖ үзнэ үү.
 

No comments:

Post a Comment