Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Wednesday, February 26, 2014

Эрдэм шинжилгээний илтгэл

2013 оны 04 сард болсон МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн "Боловсролын шинэчлэл" сэдвийн хүрээнд явагдсан эрдэм шинжилгээний илтгэлд:


“Хүн-нийгЭм”хичээлийн АГУУЛГАД орон нутгийн түүх, соёлын дурсгалуудыг тусгах нь
/Архангай аймгийн жишээн дээр
гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Тэнхимийн эрдэм шинжилгээний илтгэлийн эмхтгэлд хэвлүүлсэн








2013 оны 04 сард болсон МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулиас зохион явуулдаг олон улсын эрдэм шинжилгээний илтгэлд:


БАГШИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛЭЭС СУРГАЛТЫН ЧАНАР ХАМААРАХ НЬ
гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уг илтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын III сургуулийн сургалтын менежер Б.Энхболдтой хамтран судлаж хэлэлцүүлсэн.



Сургуулийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэлд хэвлүүлсэн
Илтгэл:




Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа
Архангай аймаг дахь Багшийн Сургууль


Сэдэв: Багшийн хичээлийн бэлтгэлээс сургалтын чанар хамаарах нь
/Эрдэм шинжилгээний илтгэл/

Боловсруулсан: Баярмагнай Энхболд, магистрант,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын
Хүмүүн цогцолбор 3-р сургуулийн сургалтын менежер, 89404222,
ar_boldoo@yahoo.com
Чойжил Бадамсүрэн, магистрант,Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн
харъяа Архангай аймаг дахь Багшийн Сургуулийн Ерөнхий Эрдмийн Тэнхэмийн
багш, 99403099

Эрдэнэбулган сум,2013

Товьёог

1-р бүлэг  Сэдвийн шинжлэх ухааны үндэслэл

1.1     Хичээл гэж юу вэ?
1.2     Өнөөгийн багшийн хичээлд тавигдах шаардлагууд
1.3     Уламжлалт сургалт, шавь төвтэй сургалтын ялгаа
1.4     Сургалтын хөтөлбөр боловсруулалт, түүнд тавигдах шаардлага


2-р бүлэг Дүн шинжилгээ

2.1 Архангай аймгийн ЕБС-ийн багш нараас авсан түүвэр судалгаа
2.2  Архангай аймгийн зарим ЕБС-ийн сургалтын менежерүүдээс авсан түүвэр
судалгаа
2.3 Дүгнэлт
2.4  Ном зүй
Хураангуй
Тухайн багш хичээлийн бэлтгэлээ хир сайн хангаснаас тухайн сургалтын чанар үр өгөөж тодорхойлогдоно. Хичээл нь ямар бүтэц, зохион байгуулалт, арга техник, дидактик зорилготой зэрэг олон шалгуур үзүүлэлтээр тодорхойлохыг зорьлоо. Сургалтын хөтөлбөрийн зориулалт, бүтэц,  танин мэдэхүйн үе шатуудаар дамжин хэрхэн амжилттай хэрэгжиж болохыг бүдүүвчээр харуулсан болно.
Түлхүүр үгс
Хичээл, арга хэлбэр, дидактик зорилго, шаардлага, ээлжит хичээл, хөтөлбөр боловсруулах
Удиртгал
Тухайн багш хичээлийн бэлтгэлдээ сэтгэлээсээ хандаж, тухайн сурагчдынхаа нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж агуулгаа төлөвлөн, тэдний сурах хэрэгцээ шаардалагыг хангахуйц арга зүй,  сургалтын хэрэглэгдэхүүнтэйгээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа явуулж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан үнэлгээний материалыг ашиглан түвшинг нь тогтоож чадаж байвал сургалтын чанар нь үнэлэгдэхүйц хэмжээгээр ахиж чадна. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд багш нарын арга зүй төдийлөн шинэчлэгдээгүй, өнөөгийн боловсролын тогтолцоонд тавигдаж буй шаардлагуудын хангаж чадахгүй байна. Эдгээрнь сургалтын чанарт өсөлт биш бууралтыг авчирч байна гэж үзэж байна.Дээр дурдсан сөрөг шалтгаануудыг илрүүлэхийн тулд ЕБС-ийн сургалтын менежер, багш нараас түүвэр судалгаа авч дүгнэлт хийн ажиллалаа.
Зорилго
Сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг асуулгын үндсэн дээр тодорхойлж цаашид энэ байдлаас хэрхэн гарч болох арга замыг тодорхойлох
Зорилт
Ø  Судлах гэж зүйлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодруулах
Ø  Асуулга боловсруулж сургалтын менежер, багш нараас судалгаа авах
Ø  Судалгаанд дүн шинжилгээ хийх
Ø  Эдгээрээс хэрхэн гарч болох гарцыг тодорхойлох

1.1 Хичээл гэж юу вэ?
Хичээл бол багш сурагчийн тодорхой бүрэлдэхүүний сургалтын боловсрол олгох, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зорилтуудыг шийдвэрлэхихийхйн тулд түүний агуулга, арга хэлбэр хэрэгслийг цаг хугацааны тодорхой хязгаарт ситемтэй хэрэглэн гүйцэтгэж буй зорилго, чиглэлтэй харилцан үйлчлэлийн зохион байгуулалтын олон хувилбарт хувьсал хөдөлгөөнт хэлбэр юм аа гэж М.И Махмутов тодорхойлсон байдаг. Хичээл нь
1. Зохион байгуулалт                2.Өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах     3. Гэрийн даалгавар шалгах
4.Шинэ мэдлэг чадвар олгох    5.Шинэ мэдлэг чадварыг бататгах          6.Мэдлэг чадварыг хянаж шалгах
7.Гэрийн даалгавар өгөх           8.Дүгнэлт хийх гэсэн хэсгүүдтэй.
Хичээлийг түүний явцад хэрэгжүүлж байгаа дидактик зорилгоор нь :
1.Шинэ мэдлэг олгох хичээл                                            2.Мэдлэги йг бататгах хичээл
3.Мэдлэгийг эмхлэн цэгцлэх, нэгтгэн дүгнэх хичээл    4.Чадвар дадал төлөвшүүлэх хичээл
5.Мэдлэг чадварыг шалган үнэлж дүгнэх хичээл          6. Холимог хичээл гэсэн төрлүүдэд хуваана.
Багш тухайн хичээлийг зохион байгуулахад хэрэглэсэн арга хэлбэрээр нь
1.Лекц хичээл        2.Семинар хичээл         3. Бага хурал хичээл        4.Лаборатори хичээл        5.Дадлага хичээл                    6.Экскурс хичээл гэх мэт ангилна.
Орчин үеийн хичээлийн нэг гол онцлог нь шавь төвтэй сургалтын мөн чанартай уялдан суралцагчдын бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлаж явагдах шаардлагатайд оршино.
1.2 Өнөөгийн багшийн хичээлд тавигдах шаардлагууд
1.        Дидактик шаардлагууд
a)        Тухайн сэдэвтэй холбогдсон зорилго зорилтуудыг оновчтой тодорхойлох
b)       Тухайн сэдвээр суралцагчдад эзэмшүүлэх шинэ мэдлэг чадварыг нарийвчлан тодорхойлох
c)        Хичээлийн үе шат бүр дээр суралцагчдын ажиллах хэрэглэгдэхүүн материалыг оновчтой сонгож бэлтгэх
d)       Хичээлийн үе шат бүрт суралцагчдын гүйцэтгэх танин мэдэхүйн үйл оюуны үйлийг нарийвчлан тодорхойлж, хөтлөн зохион байгуулах аргаа төлөвлөх
e)        Хичээлийн зохион байгуулалтын арга хэлбэрийг тодорхой төлөвлөх
2.        Сэтгэлзүйн шаардлага:
a)        Суралцагчдыг сэдэлжүүлэх арга барилыг тодорхой төлөвлөж бэлтгэх
b)       Суралцагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан тэдний ойрын хөгжлийн бүсэд баримжаалан хичээлийн агуулга, хэрэглэгдэхүүнийг сонгон авах
c)        Хичээл дээр нөхөрсөг дотно ажил хэрэгч харьцааны уур амьсгалыг бүрдүүлэх
d)       Суралцагчдын хөгжил төлөвшлийн төвшинд тохируулан сургалтын арга хэлбэрээ сонгох
e)        Хичээл дээр сууралцагчдын багахан ч болов ахиц амжилтыг олж харж урамшуулахыг хичээх
f)        Суралцагчдын оюуны үйлийн барил төлөвшилтөд онцлон анхаарах
3.        Хүмүүншүүлэхийн шаардлага :
a)        Хичээлийн агуулга, хэрэглэгдэхүүн, арга техникийн суралцагчдын хүмүүжил нийгэмшилд ямар нөлөө үзүүлж болохыг тооцоолж сөрөг нөлөөнөс зайлсхийхийг хичээх
b)       Суралцагчдыг хүндэтгэн тэдэнд буруу үлгэр үзүүлэхгүй байхыг хичээж ямар нэг алдаа эндэл гарвал уучлалт гуйж хэвших
c)        Хичээл дээр бүдүүлэг үг яриа гаргах хэрэглэхийг цээрлэх
d)       Суралцагчдыг тэдний ахиц, хөгжилд тулгуурлан шударга, зөв үнэлэх, уян хатан хандах
e)        Хууран мэхлэх аливаа оролдлого гаргуулахгүй байхыг чухалчлах
f)        Суралцагчдын бие хүний шинж төлөвшилд онцгойлон анхаарч өөрийгөө үнэн бодитой мэдэрч өөрийн алдаа доголдлыг өөрөө олж засах чадвартай болгох.
4.Зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага
a)        Хичээлийн үеийн бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэж цаг хугацааг нарийн төлөвлөж мөрдөх
b)       Хичээл дээр сургууль анги танхим, лаборатори-кабинетийн дотоод дүрэм журмыг мөрдөх
c)        Анги танхимын агааржуулалт, тоосжил, гэрэлтүүлэг, дулааны эрүүл ахуйн горим норм хэмжээг дагаж биелүүлэх
d)       Хичээлийг цагт нь багтааж суралцагчдын ажиллах амрах дэглэмийг сахих.
1.3 Уламжлалт сургалт, шавь төвтэй сургалтын ялгаа
Уламжлалт сургалт нь сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг багш тайлбарлаж ярьж ойлгуулах болсон ба хүүхэд ойлгосон зүйлээ багшдаа ярьж өгөх сургалт юм.Харин шавь төвтэй сургалт бол хүүхдийн авьяас чадавхи, хэрэгцээ сонирхол, эрх эрх чөлөөг эрхмэлэсэн түүндээ чөлөөьэй хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан сургалтын нэг чиглэл юм.Энэ сургалт нь уламжлалт сургалтаас зарчмын хувьд, өөр ихээхэн ялгаатай болохыг хүснэгтээр үзүүлье.
Сургалтын элемент
Уламжлалт сургалт
Шавь төвтэй сургалт
1.Хэрэгцээ
Төр ,нийгмийн хэрэгцээг гол болгодог.
Сурагчдын болон нийгмийн хэрэгцээг хослуулдаг.
2.Зорилго
Шинжлэх ухааны их хэмжээний мэдлэг олгох
Сурагчдад хэрэгтэй мэдлэг туршлагыг амьдрал орчин, мэдээллийн хэрэгслүүдээс бие дааж олж авах аргыг эзэмшүүлэх
3.Зарчим
Шинжлэх ухааны мэдлэгийг системтэй олгох
Сургалт нь:
-ардчилсан нээлттэй байх, -  -сурагчийн эрэлт хэрэгцээг хангах,
- сурагчдад сонголт хийх боломжууд нээлттэй байх
4.Сургалтын агуулга
-Олон шинжлэх ухааны үндсийг хялбаршуулан хичээл заадаг,
-сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөр, сурах бичиг нь нэг хувилбартай хөдөлгөөнгүй байдаг эдгээрийг төрийн захиргааны төв байгууллага баталж багш нар хэрэгжүүлдэг
хэрэгжүүлдэг.
-Нэг талаас стандартын хэмжээний заавал үзэх хичээл нөгөө талаас сурагчдын сонгон судлах интеграци шинжтэй хөтөлбөрүүд
- сургалтын төлөвлөгөө хөтөлбөр сурах бичиг зэрэг олон хувилбартай нээлттэй.
5.Сургалтын хэлбэр
Сургалтын үндсэн хэлбэр нь хичээл байдаг.
-Тэр нь тогтсон нэг бүтэц зохион байгуулалттай
-Хичээл багш төвтэй сурагчдын идэвхи оролцоо бага
Сурагчдыг хэсгээр ажиллуулах, хэлэлцүүлэг хийх, мэтгэлцээн, төсөлт хичээл, жүжигчилсэн тоглолт зэргийг өргөн хэрэглэдэг.
-Хичээлийн бүтэц зохион байгуулалт нь нээлттэй, уян хатан
-хичээл сурагч төвтэй
6.Сургалтын арга
-Багш нар тайлбарлан ярих, үзүүлэн таниулах дасгал ажиллуулах, хянан шалгаж дүгнэх аргыг өргөн хэрэглэдэг.
-Сурагчид сонсох, унших, бичих зэрэг сурах цөөн аргыг эзэмшдэг.
-Багш нар сурагчдаар эрэл хайгуул хийлгэх асуудлыг тэд нараар шийдвэрлүүлэх мэдлэг бүтээлгэх тодорхойлолт гаргуулах дүгнэлт хийлгэх мэдлэг чадварыг нь өөрсдөөр нь хянуулах алдааг өөрсдөөр нь олууж засуулах зэрэг аргыг хэрэглэдэг.
7.Багш
-Хөтөлбөрийн хүрээний мэдээллийг дамжуулах
-Сургалттай холбоотой олон асуудлг бие дааж шийдвэрлэх эрхгүй.
-Сурагчдын хэрэгцээг судлах түүнийг хангах хөтөлбөр хийх
-Сургалттай холбоотой олон асуудлыг сурагчид, эцэг эхтэй хамтран шийдэх эрхтэй.
-Үүрэг нь сурагчдад туслах,хамтран ажиллах.
8. Сурагч
-Сурах үйл ажиллагаа нь даган дууриах шинжтэй.
-Сурагч багшийг анхааралтай сонсох, багшийн бүх шаардлагыг үг дуугүй биелүүлэх ёстой.
-Багшаас их хараат,
-“тэр идэвх багатай” “объект” байдаг.
-Сурах үйл ажиллагаа нь бие даасан бүтээлч шинжтэй,
-Сурагч өөрийн хэрэгцээг илэрхийлэх, түүнийгээ хангахыын тулд сонирхсон хөтөлбөрийг сонгон судлах эрхтэй.
-Багшаас тийм их хараат биш, бие даасан шинжтэй  - -“тэр идэвхтэй субъект” байдаг.
9. Үнэлгээ
Сурагчийн зөвхөн мэдлэгийг багш шалгаж дүгнэдэг.
Сурагчийн мэдлэг  чадвар төлөвшлийг сурагч өөрөө болон багш хянаж үнэлдэг.
10.Давуу тал
Сурагчдад системтэй мэдлэг олгодог тэдний оюун ухааны хөгжил харьцангуй өндөр түвшинд хүрсэн байдаг.
Сурагч бие дааж сэтгэн бодох сурах арга барил эзэмшсэн байдал мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвартай аливаа асуудлаар өөрийн үзэл бодолтой байдаг.
11.Сул тал
Сурагч мэдлэгээ амьдралдаа хэрэглэж чаддаггүй, ертөнцийн тухай өөрийн ойлголт, үзэл бодол төлөвшөөгүй, сурагчдад ямар нэг сонголт байхгүй багшаас  их хараат
Сурагчдын олж авч буй мэдлэг нь систем эмх цэгц муутай, шинжлэх ухааны үндэслэл багатай.
12.Онцлог
Сургалттай холбоотой бүх асуудлыг төр засаг зохицуулан дээрээс тогтоож өгдөг, сургал уян хатан бус шинжлэх ухааны системтэй мэдлэг гол байдаг, багш сурагчид эцэг эхчүүд эрх мэдэл багатай иргэдийн оролцоо байхгүй.
Сургалттай холбоотой ихэнх асуудлыг сургууль, багш эцэг эх сурагчид хамтран шийдвэрлэдэг, сурагчдын хэрэгцээг хангахыг гол болгодог, төрийн оролцоо бага, эцэг эхийн оролцоо өндөр, сургалт бүхэлдээ уян хатан нээлттэй............

1.4     Сургалтын хөтөлбөр боловсруулалт, түүнд тавигдах шаардлага
Хөтөлбөр  боловсруулахдаа:
·         Өөрийн  идэвхтэй  үйл  ажилллагаагаар мэдлэгийг олж  авдаг  зарчмыг баримтлан  суурь мэдлэгт  тулгуурлан дараагийн мэдлэгийг олгодог  зарчмыг анхаарах
·         Сургалтын  таатай  орчин бүрдүүлж  сургалтаа явуулахыг ойлгох
·         Хүүхэд  бүрийн онцлогт  тохируулж  сургалт  арга  зүйгээ сонгон явуулах, даалгавар  өгөлт,  үнэлгээ хийхдээ  анхаарвал  зохино.
·         Нэг  долоо  хоногоос  дараагийн  долоо хоногт сурагчдын сурлагад чинь чанарын  өөрчлөлт гарч   идэвхи нь  сайжирч,   сурах  арга барилд  суралцан, сэтгэл  зүйн их  өөрчлөлт гаргахыг зорилгоо  болгох  хэрэгтэй.
·         Сургалт  явуулахдаа  сурагч  төвтэй  сургалт буюу багш  сурагчийн  хамтын  бүтээлч  үйл  ажиллагааг заах  арга  зүйдээ оновчтой  төлөвлөх нь  чухал.
Хөтөлбөр  боловсруулахдаа  дараах  зорилтуудыг хангахуйцаар хийх  хэрэгтэй.  Үүнд :
·         Сурагчдыг  сурах  аргад  сургах
·         Сурагчид бие даан  өөрөө  өөрийгөө  хөгжүүлэх  аргад  сургах
·         Хамтарч  ажиллах  аргад   сургах
·         Олж  авсан  мэдлэгээ бүтээлчээр сэтгэж  хөгжүүлэх аргад  сургах
·         Бие  даан  амьдрах  арга ухаанд  сургах
·         Бүтээлч  арга ухаанд  сургах
·         Эх  орноо  хайрлах, эцэг  эхээ  хүндлэх, хүнийг  хүндлэх арга  ухаан төлөвшүүлэх
·         Эх  орондоо  хэрэгцээтэй үнэнч  хөдөлмөрч иргэн  төлөвшүүлэхэд бүхий л сургалтаа зориулах нь чухал.
Сурагчдад  мэдлэг  эзэмшүүлэх  үе  шатууд
·         Баримжаа  авах  үе шат  /Ижил  төстэй талыг  ялгах ,  тайлбарлах  жишээ  гаргах/
·         Баримжааг  эзэмших  үе  шат  /Бодит  зүйлээс  хийсвэрлэх,  ганцаарчилсан ба  хамтарч  ажиллах, зураг  дүрс, бичлэгийг харж ярих  тайлбарлах, энгийн хэллэгээс   шинжлэх  ухааны  хэлд  суралцах   мэдлэгээ   танил  нөхцөлд  хэрэглэж  чаддаг   болох/
·         Баримжааг  үнэлэж  дүгнэх  үе  шат /Бие  даан суралцах  аргад  сургах,  хураангуй товч  бичглэл хийх,  гол  ба  гол  биш  зүйлийг ялгаж  хийсвэр   сэтгэлгээнд  суралцана/
Ээлжит хичээлийг  үр  өгөөжтэй  болгоход
1.        Хичээлийн  оновчтой  зөв  хэрэглэгдэхүүнтэй  байх
2.        Багш  сурагчийн  хариуцлага,  хүмүүнлэг  харилцан бие  биеэ  ойлгосон байх шаардлагатай
Хүүхдийг  үнэлэхдээ хүүхдийн мэдсэн ойлгосон сайн  талыг улам хөгжүүлэн би  чадна  гэсэн итгэлтэй  болгох. Хүүхдийг  хэл амаар  доромжлох,  хийж  чадахгүй  зүйлээр  нь  дарамтлах,  бие  болоон  сэтгэл санаагаар нь  хүчирхийлэхийг   багш  хүн    хичээл  зааж  байхдаа  хэзээ ч  гаргаж   болохгүйг  анхаарах.  Багш  аль  болох  сурагчийн  туслах, чиглүүлэгч,  хамтран ажиллагч,  зөвлөгч  нь  байх  ёстойг үргэлж  санаж  явах нь  чухал.
Ээлжит хичээл  нь:
1.        Сэдэлжүүлэх,  сэргээн  сануулах үе  шат
Сурагчдынхаа  анхаарлыг  төвлөрүүлж  сурсан мэдсэн  дээрээ тулгуурлан шинэ  мэдлэг  эзэмшихэд чиглэгдсэн асуудлыг гаргах
2.        Мэдлэг  бүтээх  үе  шат
Дэвшүүлсэн  асуудлаа  хэрхэн  яаж, ямар үйл ажиллагааг бүтээлчээр  хийж батлаж  нотлох,  үгүйсгэх
3.        Эзэмшсэн  шинэ  мэдлэг буюу асуудлыг баталж  нотолсоноо жишээ  баримтан  дээр  тулгуурлан хийж гүйцэтгэж  бататгасан  мэдлэгээ  чадвар  болгох
4.        Үнэлэх  дүгнэх  хөгжүүлэх  үе  шат
Эзэмшсэн   мэдлэгийг  танил  нөхцөлд буюу бодлго  дасгал  гүйцэтгэхэд ашиглаж байгаа эсэхийг тусгайлан боловсруулсан шалгуураар сурсан бүхнийг  шалгаж  үнэлэх.  Энд ангийн   бүх  сурагчдын  хэдэн  хувь  хэрхэн  яаж  эзэмшсэнийг  шалгаж  хэрэв эзэмшээгүй  бол  юунаас болсныг  үнэн  зөв  тодорхойлж  дараагийн  хичээл хөтөлбөртөө  тусгах  нь зүйтэй.
Хийсэн хөтөлбөрөөрөө хичээл  заах:
1.        Хичээл  эхлэхээс  өмнөх  үе  шат
Багш  өөртөө бүрэн  итгэлтэй  ангидаа  орох, анги  хичээл  заахад бэлэн эсэхийг  шалгах, сурагчдын  анхаарлыг  бүрэн  төвлөрүүлж   байж  хичээлээ  эхлэх
2.        Хичээл  заах   үе  шат
Шинэ  хичээл  эхлэхийн   өмнө  шинэ  мэдээ,  мэдээл  зэргээр сурагчдын  анхаарлаг төвлөрүүлэх. Энд  өмнөх  хичээлийн  даалгавар,  ерөнхий ухагдхууныг сонин  сайхан аргаар  хийж  гүйцэтгэсэнийг  ярилцаж  болно.
3.        Өмнөх  мэдлэгийг сэргээх  шинэ  мэдлэг  эзэмшүүлэх  үе  шат
Өмнөх  эзэмшсэн мэдлэгийг  сэргээн  ярилцах, бодох,  хийх  бүтээлч   ажил хийж  шинээр  эзэмших мэдлэгийн суурийг  тавьж  түүнийгээ  шийдвэрлэх  алхмуудыг дэс  дараалан хийж  гүйцэтгээрэй.  Энэ  үед  багш  асуух, илүү  үг  хэллэг хэлэх, сурагчдаа  буруутгах  хэрэггүй. Багш  анги  дүүрэн  хараатай, мэдрэмжтэй байж  сурагч  бүрт  тусалж  ажиллаарай. Сурагчдын  тань  анхаараал  сарнивал  дахин  шинээр  эхлүүл.   Энэ  ажилд  алжаал  тайлах  дасгал  болон  сонирхолтой  өөр  аргуудыг  хэрэглэх нь  зүйтэй.
4.        Шинэ  мэдлэгийг  бататгах  үе шат.
Шинээр  олж  авсан мэдлэгийг олон  хэлбэрээр  бататгах  хэрэгтэй.  Үүнд :  Багш  дахин  тайлбарлан  бататгах, сурагчдыг  өөрсдийнх нь үг  яриагаар яриулж байлгах,  дасгал  бодлого  өгч бататгах,  асуултанд  хариулууах байдлаар  бататгах, товч дүгнэлт хийлгэх, эссэ  бичүүлэх, зураг схем  зуруулах  зэргээр  бататгаж болно.
5.        Үнэлж   дүгнэх  үе  шат.
Мэдлэг  эзэмшсэн байдлыг  үнэлж  дүгнэхдээ   бодитой,  үнэн  зөв, сурагчид  өөрснөө хүлээн  зөвшөөрсөн  үнэлгээ  байх ёстой.  Тусгайлан  бэлтгэсэн  шалгуураар цөөн  миннутын  хяналтын ажил,   тест  бөглүүлэх, асуултанд хариулт бичүүлэх, нөхөх,  зурах,  схем диаграмм  зуруулах, бодлого  бодуулж  үнэлэж  дүгнэж  болно. Багш  өөрөө  дүгнэхээс  гаднаангийн  сурагчдаар  өөрсдөөр нь  үнэлүүлж  болно. Үнэлгээ  хийхдээ   сурагчдын  сурч мэдсэнийг  үнэлэхээс гадна сурч  мэдээгүйг  нь  багш  анхааран  судалж, чухам  юунаас  болсныг  мэдсэнээр дараагийн  ажилдаа  тусгах  хэрэгтэй.
6.        Даалгавар  өгөх  үе  шат.
Сурагчдад  дааөлгавар  өгөхдөө  хүүхэд бүр  хийж  гүйцэтгэж  болохоор боломжтой  даалгавар  өгөх  хэрэгтэй.  Хэт  хүнд  бол  даалгавараа  хийж  ирэхгүй  байх  талтай. Сурах бичгээс  унших  даалгавар  өгөхдөө ч  унших хуудасны  дугаар  мөрийг зааж  өгвөл  сайн  байдаг. багш  хүн  даалгавар  өгвөл  заавал шалгаж  зөв  Буруу г  хэлж  өгч  бай.  цаг  үрнэ  гэж  бүү  бод.  цаг  гаргаж  шалга. Багш  та  хүүхдүүдийнхээ  даалгаварыг   шалгаж  чадахгүй байвал  даалгавар  өгөлт  буруу  байна  гэж  өөртөө  дүгнэлт  өгөөрэй.
Хөтөлбөр  бичих   зөвлөмж.
Хичээлийн  зорилт бичихдээ  энэ  сэдвээр  хүрэх  үр  дүнг  тодорхой товч  бичнэ.Хичээлийн  зорилтыг  бичихдээ  К1, К2, К3, К4 – ийн түвшинд  эзэмшүүлэх  мэдлэг  чадварын  талаар  тодорхой  бичнэ.
Хичээлийн  хэлбэр:    Шинэ  мэдлэг олгох, бататгах , задлан  дүгнэх гэх  мэт  хичээлийг  зохион  байгуулах  хэлбэр  нь асуулт хариултыг  шийдвэрлэх,  лекц, багаар  ажилллах,   анги  нийтээр  ажилллах,  ганцаарчлан ажилллах  гэх мэт  өөр  бусад  хэлбэрээр хэрхэн зохион  байгуулахаа  багш  өөрийн өвөрмөц  аргадаа тохируулан бичнэ.
Хичээл  заах  арга  технологи :   Асуудал  дэвшүүлэн   шийдвэрлэх, тайлбарлан  таниулах,   тайлбартай  дасгал, ажиглалт  туршилт, схем  бүдүүвчийг хураангуйлах,  дэлгэрүүлэх, оюуны  довтолгоо, анкетын  арга, төлөвлөгөө  зохиох,  найруулан бичих  гэх мэт  аргуудаас  өөрийн арга  туршлагадаа тулгуурлан сонгож  хэрэглэх.
Сургалтын   материаллаг  орчин,  хэрэглэгдэхүүн :  Модуль  төлөвлөгөө, сурах бичиг,  багш  сурагчийн  гарын  авлага, үзүүлэн,  сургалтын  диск, кассет, видио,  сургалтын  кино,  тараах материал  зэргийг   аудио, видио  хэрэгслэл, компьютер зэргийн  алийг ашиглахаа  өөрийн  арга  туршлагадаа  тулгуурлан  сонгох
Сурагчдыг  үнэлж  дүгнэх  аргачлал :  Үнэлгээг    бодитой  хийхийн  тулд
Юуны  тулд  үнэлэх вэ?  Түвшин  тогтоох,   оншилгоо  үнэлгээ,  явцын  үнэлгээ,  үр  дүнгийн  үнэлгээ,
Юугаар  үнэлэх вэ?   Аман хэлбэрээр,  бичгийн  хэлбэрээр, бүтээлч  ажлын  хэлбэрээр /  зураг  диаграмм,  бяцхан  ном , эссэ  гэх мэт /   тестийн хэлбэрээр  гэх мэтийг  багш   заах  арга  барилдаа  тулгуурлан бүтээлч  үйл ажиллагаандаа  тусгана.
1.1     Архангай аймгийн ЕБС-ийн багш нараас авсан түүвэр судалгаа
 

   
   
   
   
 
 
 
 
 
Дүгнэлт
ЕБС-ийн  аймгийн төвийн болон сумдын 50 багшаас авсан судалгааг нэгтгэн дүгнэхэд : Багш нар хамтран сургалтынхаа төлөвлөгөөг гаргадаг, ганцаарчлан хичээлийн бэлтгэлээ боловсруулдаг, сургалтын хэрэглэгдэхүүний хувьд тестийг ихэвчлэн ашигладаг, уламжлалт аргыг түгээмэл ашигладаг нийтлэг байдал байгаа нь харагдаж байна.
Харин сургалтын менежерүүдийн хувьд багш нарын хичээлийн бэлтгэлийн талаар өгсөн судалгаандаа: Ээлжит хичээлийн элементүүдийг хангалтгүй боловсруулдаг, үзүүлэх төдий ханддаг, заах арга зүй шинэчлэгдээгүй, сургалтын хөтөлбөрийн үнэлгээг хийхдээ 2-3 нэгж хичээлийн агуулгыг нийлүүлж үнэлдэг байдал байна гэж үзсэн.
Дээрхийг нэгтгэн үзэхэд багш нарын заах арга барил шинэчлэгдээгүй, мэдлэг бүтээлгэх идэвхтэй сургалтын аргуудыг төдийлөн ашигладаггүй,  сурагч 1 бүрийг сурган хүмүүжүүлэх үүргээ тодорхой хэмжээгээр алдагдуулж байна уу даа гэсэн бодол төрж байна. Ийм нөхцөлтэйгөөр сургалтын үйл ажиллагаа явагдсаар, цаг үеэ даган өөрийгөө хөгжүүлэхгүй явсаар байвал боловсролын чанарын шинэчлэл хийгдэж буй өнөө үед төдийлөн биелэлээ олж чадахгүй.
Сургалтын менежерүүд багш нарын хичээлийн бэлтгэлийг тооцож дүгнэхдээ багш бүрийн боловсруулсан хөтөлбөрүүдийн сонгосон агуулга, арга зүй нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх, сургалтын материаллаг орчинг хэрхэн бүрдүүлсэн байдал, үнэлгээний шаардлагад нийцсэн материалыг боловсруулсан зэрэг элементүүдийг сайтар үзэн арга зүйн зөвлөгөөг сайтар өгөх шаардлагатай байна.
Цаашид энэ байдлаас гарахын тулд дараах саналыг дэвшүүлж байна.
·         Багш нарын хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах
·         Багш багшаасаа суралцах боломжыг ЗАН, ЗАС-ийн хурлын үеэр тогтмол бүрдүүлэх
·         Шинэ залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэгч нарт хариуцуулах, чадваржуулах
·         Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүдийн талаар, боловсролын чанарын шинэчлэлийн талаар сургалт явуулах
·         Багш нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах
·         Сургууль хоорондын багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
·         Аймаг, бүс, улсын төвлөрсөн сургалтад хамруулах
·         Орчин үеийн боловсролын чиг хандлага, боловсрол судалалын талаарх мэдээллээр цэнгэлэх
·         Багш нараас гарч буй бүтээлч санаачлагыг дэмжин ажил болгох, сурталчилах
·         Арга зүйн зөвлөгөөг шаардалагатай тухйа бүрт нь чанартай өгөх
·         Хичээлийн судалгааг зохион байгуулж үр дүнг тооцон хэвших
·         БСГ-ийн мэргэжилтнүүдийг урьж үзүүлэх, нээлттэй  хичээл заах, зөвлөгөө авах
·         Тэргүүн туршлага бүхий багшийг сурталчилж залуу багш нарт үлгэрлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зөв менежменттэйгээр цаг хугацааны хувьд хэрэгжих боломжтойгоор сургууль бүр дээрээ зохион байгуулбал багшийн заах арга, ур чадвар, хичээлийн бэлтгэл сайжирч сурлагын чанар дээшлэн боловсролын хөгжилд бага ч гэсэн  хувь нэмрээ оруулах боломж байна.
Боловсролын чанарын шинэчлэлийг гардан хэрэгжүүлэгч багш нарын яруу алдар бадартугай.
Ном зүй
1.       Байгалмаа Ч.  Ичинхорлоо Ш. Багш боловсролын үндэс.Ред.С.Эрдэнэцэцэг.УБ.2011.
2.       Ичинхорлоо Ш. Сургалт.Ред.Л.Жамц.УБ.2011.
3.       Ичинхорлоо Ш. Багшийн ном. Ред.Д.Дашхүү .
4.       Ичинхорлоо Ш. Сургалтын арга зүйн шинэчлэл. Ред.Б.Жадамба.УБ.2009.
5.       Чанартай хөтөлбөр-Багшийн хөгжил. Сургалт семинарын материал.УБ.2001.


No comments:

Post a Comment