Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Friday, April 18, 2014

Илтгэлийн дугуйлангийн оюутнууд.



МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн “Илтгэл”-ийн дугуйлангийн оюутан Ш.Даваажаргал, М.Дуламрагчаа нар бусад оюутнуудад илтгэл тавьж үзүүлэв. /2014.04.18/

Thursday, April 17, 2014

Дэлхийн түүхийн хичээлийн асуулт



Бага 4б ангийнхан “Дэлхийн түүх” хичээлээр дараах  асуултуудыг уншаарай.
Эртний үе:
·         Хүй нэгдлийн нийгэм
·         Мал аж ахуй, газар тариалан, арилжааны үүсэл
·         Овгийн хүй ба аймаг
·         Хөршийн хүй нэгдэл, шашин шүтлэг
·         Ази, Африкийн эртний улсууд /Эртний Египет/

Tuesday, April 15, 2014

Шинэ ном

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн багш нарын хамтран боловсруулсан оюутнуудад зориулсан ном гарсан тул сургуулийн номын сангаас авч уншаарай.

Sunday, April 13, 2014

"Шинэ зууны багшийн чадамж" эрдэм шинжилгээний хурал



Илтгэлийн сэдэв: “Багшийн судалгааны чадамжид дүн шинжилгээ хийх нь”
Илтгэгч: МУБИС-ийн Ерөнхий эрдмийн тэнхимийн түүх нийгмийн багш Ч.Бадамсүрэн / магистр /
Хураангуй
Багш мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэн сурган хүмүүжүүлэх арга ухаан, сурагчдыг судалж оношлох арга зүй, багшийн эзэмшвэл зохих эв дүй, ур чадвар, мэдээлэл холбооны технологийг ашиглах ба харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн байх  зэрэг олон чадваруудыг судлаачдын тодорхойлон гаргасныг харьцуулан судаллаа.  Шинэ зууны багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэхэд сурагч нэг бүрийг судалж оношлон сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэйгээр төлөвлөн хэрэгжүүлбэл хүүхэд нэг бүр хөгжинө гэж үзэж байна. Ийм учир өнөөгийн багшийн судалгааны чадамжын цар хүрээг тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлохыг зорилоо.

Saturday, April 12, 2014

Мэтгэлцээн 4



Мэтгэлцээн №4
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн илтгэлийн дугуйлангаас зохион байгуулсан “Оюутны ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт мэтгэлцээн 2014.04.12нд боллоо. Энэхүү мэтгэлцээнд бага бага ангийн багшийн 1а, 1б ангийн багууд орж ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд:
Бага 1а ангийн “Манлайлал” баг
Бага 1б ангийн “Сэтгэмж” баг орлоо. “Манлайлал” баг 73 оноогоор нэгдүгээр байр, “Сэтгэмж” баг 71 оноогоор хоёрдугаар байр эзлэв. 

Wednesday, April 9, 2014

Ангийн оюутнуудын дунд ярилцлага хийлгүүллээ.



Цагдаагийн ерөнхий газрын ахлах байцаагч Э. Цэрэндолгор нь 2014 оны 4-р сарын 09 нд бага боловсролын 1б ангид “Хүчирхийлэл”, ”Гэмт хэрэг”, ”Хүний наймаа” сэдвүүдээр сургалт хийсэн. Хүчирхийлэл, хүний наймаа, гэмт хэрэг нь хүний болон нийгмийн амьдралд ихээхэн нөлөөлдөг учир оюутнууд идэвхтэй оролцон сургалт амжилттай болж өндөрлөлөө. 

"Номын андууд" клубээс оюутнуудад ярилцлага хийлээ.



МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Номын андууд” клубээс оюутнуудын дунд зохион явуулдаг сургалт II удаагаа боллоо. Уг сургалтанд дэд профессор Д.Баярчулуун багш  ном унших арга барил, номын тухай оюутнуудтай ярилцлаа.

Монголын түүх "Эртний төрт улсууд"



Хүннү гүрэн
Хүннү гүрний нэрийн тухай:

Төв ази болон Монгол нутагт оршин байсан аймгуудын дотроос түүхийн сурвалжид нэр нь тэмдэглэгдсэн хамгийн эртнийх нь Ди нар.  Ди нар Монгол нутагт оршин амьдарч байсан ба умард Ди, Цагаан Ди гэж хуваагдана. Умард Ди нь одоогийн монгол нутагт төвлөн амьдарч байлаа. Хятадын эртний Шань-Инь, Чжоу улсын үеэс сурвалж бичигт өвөг монгол угсааны гол аймгуудыг хүн /хэрцгий / гэж нэрлэн бичиж байв. Хятад төвийн үзлийн үүднээс тэднийг улмаар Нү /боол/ гэсэн утга бүхий үгийг нэрэнд залгаж, Хүннү /хэрцгий боол/ гэх болжээ. Хүннү нар бол монголчуудын дээд өвөг мөн.
                                           
Хүннү гүрний газар нутаг
 


Хүннү гүрэн байгууллагдсан хийгээд задарсан үе