Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Sunday, March 30, 2014

Оюутны эрдэм шинжилгээний ажлыг хэрхэн гүйцэтгэх тухай



Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулга
Шинжлэх ухааны зохиолын хэл найруулгын хамрах хүрээ уран зохиол, сонин сэтгүүлийн найруулгын төрлийг бодвол их явцуу. Зөвхөн тухайн шинжлэх ухааны мэргэжлийн хүмүүст зориулагдсан байдаг тул бүх нийтийн шинжтэй бус. Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулга нь мэргэжлийн шинж чанартай, шинжлэх ухааны хэлээр бичигддэг, түүнийг судалгаа шинжилгээний ажил хийдэг судлаач эрдэмтэд буюу цөөн хүн бичдэг учраас хайруулгын бусад төрөлтэй харьцуулбал харьцангуй хүнд хэцүү төрөлд багтана.
Эрдэм шинжилгээний найруулга нь найруулгын бусад төрлөөс дараах өвөрмөц шинж төлөвүүдээр ялгаатай. Үүнд:
Эрдэм шинжилгээний зохиолын хэрэглэгдэх хүрээ хязгаартай мэргэжлийн цөөн хүмүүст зориулагддаг, хэлний уран дүрслэл, яруу хэрэглүүр багатай, эрдэм шинжилгээний найруулгад хийсвэр ойлголтууд гол. Давтамж ихтэй үг хэллэг, нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгт нийтлэг өргөн хэрэглэгддэг. Харин нийлмэл урт өгүүлбэртэй ярианы найруулгын үг бараг орохгүй. Аливаа найруулгад дараах шаардлагууд тавигддаг. Үүнд:
·         Энгийн ойлгомжтой
·         Товч оновчтой
·         Сонирхолтой
·         Яруу сонсголонтой
·         Эмх цэгцтэй
·         Үгийн баялаг арвин
·         Гоо зүйн хэм хэмжээг харгалзсан байхаас гадна хэлний зүйн ба зөв бичих дүрмийн алдаагүй байх шаардлагатай.

Утга зохиолын буюу бичгийн хэлний найруулга тус бүрийн өвөрмөц онцлогоос хамаарч, аливаа эхийн найруулгын төрөлд тавигдах шаардлага өөр хоорондоо ялимгүй ялгаатай байж болно. Тухайлбал: уран зохиолын эхийн хэлний найруулгад сонирхолтой, яруу сонсголонтой, гоо зүйн хэм хэмжээг харгалзсан байх зэрэг шаардлагууд тавигдах бол эрдэм шинжилгээний найруулгад товч оновчтой, эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой байх шаардлага нь голлон тавигдах жишээтэй. Эрдэм шинжилгээний найруулгад тавигдах үндсэн хэдэн шаардлага байдаг. Үүнд:
Судлаач хураангуйг шаардлагын дагуу зөв сайн бичих хэрэгтэй. Учир нь судалгааны ажлыг бүрэн эхээр нь уншиж танилцах хүн бараг байхгүй, зөвхөн удирдагч албан ёсны шүүмжлэгчид, санал өгөх эрдэмтэд уншихаас бус хамгаалуулах зөвлөлийн гишүүд зөвхөн хураангуйтай танилцдаг. Тиймээс хураангуй нь судлаачийн боловсруулсан арга зүй, эрдэм зүйн хэрэглэгдэхүүн түүнд хийсэн ажиглалт дүгнэлт, дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэсэн байдал, туршиж нотолсон нотолгоо, зөвлөмж үр дүнг боловсруулсан байдал гээд судалгааны ажлын гол хэсгийн агуулгыг хураангуйлан нэгтгэж дүгнэсэн байдаг учраас нэг ёсны иж бүрэн танилцуулга юм.
МУБИС.Оюутны лавлах.УБ.,2012 он номноос

No comments:

Post a Comment